”Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяны хүрээнд Сэтгүүлч, хүүхдийн зохиолч А.Найгалмаа бяцхан үрсэд ном бэлэглэн оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Emegteichuud.mn сайтаас санаачлан "Хүүхдийн Ертөнцөд Өнгө Нэмье" уриан дор хэрэгжүүлж буй "Гэрэлт Ирээдүй" сайн үйлсийн аянд хувь хүн албан байгууллагууд нэгдсээр байна. Энэ удаад Сэтгүүлч, хүүхдийн зохиолч А.Найгалмаа аяныг дэмжиж 24 цагийн үйл ажиллагаатай халамжийн цэцэрлэг болох 28-р цэцэрлэгийн Бага бүлгийн ангийн бяцхан хүүхдүүдэд "Миний ном" хүүхдийн зурагтай, шүлэгтэй цуврал бяцхан номынхоо дээжээс бэлэглэлээ. Хүүхдийн Ертөнцөд Өнгө Нэмж оюуны хөрөнгө оруулалт хийсэн Сэтгүүлч, хүүхдийн зохиолч А.Найгалмаадаа баярлалаа.







"Хүүхдийн Ертөнцөд Өнгө Нэмсэн" Сэтгүүлч, хүүхдийн зохиолч А.Найгалмаадаа баярлалаа. Цаашдын ажил үйлс нь улам дэлгэрэн дэвжих болтугай.



САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭГ!

“Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяныг "Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье" уриан дор үргэлжилж байна. Бидний дараагийн зорилтот ажил 28-р цэцэрлэгийн бага бүлгийн ангийн  сандал, ариун цэврийн булан болон хувцасны шүүгээг шинээр солих юм. Бидэнтэй нэгдэж анги тохижуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй хүмүүс холбогдоно уу...



Аяныг зохион байгуулагчтай холбогдох:

Хаяг:   УБ хот, СБД 1-р хороо 42-1 тоот Emegteichuud.mn

Event-д нэгдэх хаяг: https://www.facebook.com/events/157550374454943/

E-mail: info@emegteichuud.mn

Утас: 9988-2222, 7007-2222

Дараагийн гэрэлт мэдээгээр эргэн уулзая.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.