Дууны наадмын эргэн тойронд

Даваа давах бүрт оролцогчид маань аз жаргалаар бялхдаг... Өнөөдөр чи ялагч, харин маргааш ахиад л өрсөлдөгч...

Бид газар бүрээс цугласан Монгол Үндэстний Дууны Наадмын авъяастнууд

Хамгийн сайхан хувцастай оролцогчид. Шүүгчдэд мөн үзэгчдэд таалагдахын тулд зөв сайхан хувцаслах нь чухал шүү...

"Алив хө найз минь, дуулах ээлж чинь боллоо. Сандралгүй тайван байдаг юм шүү. Амжилт!"

Тайзнаа гарахаас өмнө ийнхүү сандран догдлох нь хүн бүрт ажиглагддаг. Гэхдээ дуулахад хамгийн хэрэггүй зүйл шүү.

Дуулах ээлжээ хүлээн байгаа нь... Бэлтгэл сайтай бол ногоон Гэрэгэ удахгүй та нарынх болно

МҮДИН-ын ах дүү оролцогчид. Тэд манай наадмын содон авъяастнуудын нэг. Тэнцчихээд гарч ирэх торгон мөч юутай ч зүйрлэшгүй...

Нутаг усны анд найзууд амь нэгтэй, нөхөрсөг байдаг нь цаанаа л ондоо

Баяр бахдал бүхэн итгэл төрүүлдэг. Дараагийн шатандаа улам сайн оролцоорой!

Нэг нэгэндээ амжилт хүсэх тэд тайзны ард бол анд найзууд

Тун чухал зүйл хүүрнэлдэж байна. Бодвол шүүгчдийн зөвлөмжийн талаар ярилцаж байгаа даг шүү...

Хүүхнүүд үндэсний хувцасаа өмсөөд ийн суух нь үзэсгэлэнтэй сайхан харагдана

Дуулсны дараа тэнцчихээд гарч ирж байгаа нэг нь сэтгэл амарсан байдалтай...

Зарим оролцогчдыг дэмжихээр ар гэрийнхэн нь ирсэн байв. Өнөөдрийг хүртэл сэтгэлээрээ хамт байгаа та нартаа баярладаг шүү.

Шүүгчид үнэт зөвлөмжөө хэлж байна...

Ерөнхий шүүгч маань өөрийн үгээ учирлаж зөвлөж хэлдэг...

Хамгийн залуу шүүгч маань ОХУ-д Эстрад дууны төрлөөр суралцаж буй докторант

Харин хамгийн жинтэй үгийг хэлдэг ахмад шүүгч маань монголын урдаа барьдаг хөгжмийн зохиолч гэдгийг уншигчид маань андахгүй бизээ...

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







