Засгийн газар Тавантолгойн хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авна


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая Засгийн хурлын мэдээллийн танхимд сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газар иргэдийн Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон талаар дуулгалаа. 

 Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авна.

Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл энэхүү хувиа Засгийн газарт зарж болно гэсэн үг. Ийнхүү иргэдийн хувьцааны 30 хувийг худалдаж авснаар Тавантолгойн төмөр замын асуудал урагшилж, нүүрсээ боломжит хувилбараар борлуулах нөхцөл бүрдэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.