Кейт Миддлтоны галзуу сонголт

Их Британийн хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойг Британичууд өнгөрсөн амралтын өдрүүдэд нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. II Элизабет алмазан ойн баяраараа гоёмсог чимэглэлтэй ёслолын урт цагаан хүрэм, малгайгаар гоёсон бол "Александр МакКвин"-ы улаан даашинз өмсч, дэгжин малгай тавьсан үзэсгэлэнт гүнж Кейт Миддлтон бүхний харааг булааж байжээ. Гэвч Британийн хэвлэлээр гүнжийг чухал тэмдэглэлт өдөр зохимжгүй, содон хувцасласан хэмээн шүүмжилжээ.

Кейт Миддлтон хуримынхаа өдөр Английн язгууртнуудын өндөр зиндааг илтгэсэн маш гоёмсог хуримын даашинз өмсч хүмүүсийг бишрүүлсэн авч, угсаа залгамжилсан хунтайжийн хуримаас дутуугүй чухал ийм үйл явдалд хямдхан улаан даашинз өмслөө гэж шүүмжлүүлж байгаа гэнэ. Учир нь нэрт загвар зохион бүтээгч "Александр МакКвин"-ы улаан даашинзны ханцуйгүй загварыг өмнө нь Америкийн реалити шоуны од Ким Кардашиан, X Factor  шоуны шүүгч Тулиса нар өмсч байсан удаатай.

 

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.