Энэ намрыг “Царайлаг өдрүүдтэй” -тэй эхлүүлээрэй

Энэ намрын хамгийн анхны  үзэгчдийн хүртээл болох “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл “Царайлаг өдрүүд”  инээдмийн уран сайхны кино энэ  сарын 25 –нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.

Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан   “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр ажилласан бол  киноны ерөнхий  найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажиллажээ.

Гол дүрүүдэд  “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран,  МУГЖ Г. Золбоот, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ,  Д.Дэлгэрсайхан,П.Намуун нар тогложээ.

“Царайлаг өдрүүд”Монголын уран сайхны  киноны үйл явдлын тухай өгүүлэхэд  гол дүр болох 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг Төгөлдөр нэртэй, геологич мэргэжилтэй залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, чадварлаг нэгэн юм. Гэвч тэрээр ганцхан асуудалтай. Төгөлдөр залуугийн үйл явдал хэрхэн өрнөхийг  “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Төгөлдөр өөрийгөө баталж чадах болов уу

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.