Сарын тэмдэг чинь хэзээ ирэв?

Эмэгтэйчүүд бидний амьдрал хэзээ ч зогсохгүй галт тэрэг адил хурдланхан байна. Өдөр бүр төсөөлөмгүй үйл явдлууд толгой эргүүлж, түүнээс гарах арга зам хайх гэж бид нилээдгүй хугацааг зарцуулдаг. Тэгвэл Эмэгтэйчүүд сайт нь бүсгүйчүүддээ зориулж сарын тэмдэг ирсэн өдрөөр  мэдэж болох үйл явдлуудыг хүргэж байна.

  1. Мөчлөгийн турш аз жаргалтай байгаагаа мэдэрнэ. Зүйрлэвэл жигүүр урган нисэх гэж буй мэт сэтгэгдэл төрнө.
  2. Хэн нэгнийг жигшинэ. Гэхдээ энэ сэтгэгдэл амархан мартагдах юм.
  3. Хэрүүл маргаан гарна. Сунжрах уу, амархан эцэс болох уу гэдэг нь танаас бүрэн хамаарна.
  4. Зугаа цэнгэлтэй, аз жаргалтай байна.
  5. Ямар нэг бэлэг зайлшгүй авна
  6. Таны тухай хов жив сонсогдоно. Эмзэглэх юм биш, сонсоод л мартчих.
  7. Нэг хүн таньд үнэнчээр дурлана.
  8. Хардлагын хар мананд умбана.
  9. Сэтгэл зовнино. Хов живтэй холбоотой таагүй явдал нүүрлэнэ. Тайван хүлээцтэй хандаарай.
  10. Та хүнд дурлана. Хэнд бол? Эсвэл нөхрийгөө хайрлах сэтгэл хүчтэй төрнө.
  11. Хайртай хүн тань үнэнч юм байна. Хэн нэг хүн танд амьдралаа илэн далангуй ярих гэж оролдоно.
  12. Ямар нэг хүн таныг сэтгэл увидсаараа бишрүүлнэ.
  13. Энэ өдөр сарын тэмдэг ирвэл лав л хоёр долоо хоног зовж шаналах болно.
  14. Сонин сайхан мэдээ дуулна.
  15. Энэ удаа муу мэдээ дуулах нь
  16. Урт хошуутан гэгдэж, зэм донго хүртэнэ.
  17. Хайртай хүнээсээ ирээдүйд хагацахыг гашуунаар ёрлож байна.
  18. Мөчлөгийн туршид хайраар бялхана
  19. Өнгөцхөн шохоорхол биш, жинхэнэ хүний ёсоор хайрлана.
  20. Хариу дурлал төрүүлэхгүйгээр хүнд дурлана.
  21. Анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Та хүнд  хууртана. Аливаа зүйлд хөнгөмсөг хандахаас маш болгоомжил.
  22. Ашиг олж, мөнгөтэй болж магадгүй.
  23. Аз жаргалтай байхыг зөгнөж байна.
  24. Зочин хүлээж авахад бэлтгээрэй. Гэнэтийн зочин ирэхэд тэвдэж болохгүй
  25. Шинэ танилтай болно. Гэхдээ онц чухал хүн байх албагүй.
  26. Таныг хүмүүс өрөвдөнө. Энэ нь муу юм болно гэсэн үг биш.
  27. Хүсэл тань бүтнэ.
  28. Амар тайван, элбэг дэлбэг өдрүүдийг зөгнөнө.
  29. Гашуун нулимс асгаруулах нь дээ.
  30. Та хэн нэгэн хүнд таалагдана. Та хоёрын сонирхол нийцнэ.
  31. Санаандгүй дурлал, гэнэтийн адал явдал учирна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.