Тархинд халтай хүнс

Сахар орлуулагч
Энэ нь ашигтай ч хор нөлөө ихтэй. Сахар орлуулагчыг удаан хугацаагаар хэрэглэвэл тархины гэмтэл, оюун ухааны доройтолд орох нөхцөл бүрддэг.
Чихэр, чихрийн
төрлийн бүтээгдэхүүн
Эдгээр нь тархи мэдээллийн системийг дарамталж, ой тогтоолтыг бууруулж, сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг
Спирт, түүний төрлийн бүтээгдэхүүн
Архи нь сэтгэх чадварыг алдагдуулж, ухааныг муутгаж, ой санамжыг үгүй хийхэд нөлөөлдөг.
Түргэн хоол
Сүүлийн үед хүүхэд залуучууд түргэн хоолонд маш ихээр дурлах болсон. Гэтэл түргэн хоол нь тархинд сөрөг нөлөө үзүүлж , сэтгэл гутралыг үүсгэдэг. Мөн ой тогтоолтыг алдагдуулж суралцах чадварыг бууруулдаг нь тогтоогджээ.
Шарсан хуурсан хоносон хоолнууд
Ийм төрлийн хоолнууд мэдрэлийн системд хор хөнөөлтэй ба байнга идвэл мэдрэлийн ба тархины өвчинтэй болох магадлалыг нэмэгдүүлнэ.
Давс ихтэй хоол
Гурван “цагаан хор”-ын нэг давсанд натри ихээр агуулагддаг учир оюуны чадварыг бууруулж, оюун ухааныг доройтуулдаг.
Тамхи
Тамхины хор хөнөөлийг тоолоод ч барахгүй. Тархины цусан хангамжинд саад учруулж, цусны эргэлтийг удаашруулан, хүчил төрөгчийн дутагдал үүсгэж, тархийг аажим аажмаар үхүүлдэг байна.







