Хүсэл биелэх үдэш
Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу бурхан багшийн их дүйцэн өдөр “Гэрэлт зул” өргөх ёслол зохион байгуулагдаад уламжлал болж байна. Энэ жилийн “Хүсэл биелэх өдөр” өчигдөр тохиосон юм. Төв цэнгэлдэх, наадмын үеийнх шиг хөл хөдөлгөөн ихтэй. Орохоосоо эхлээд эмх цэгцтэй, зохион байгуулалт сайн байлаа. Сүүлд цагийг нь тулгаж ирсэн хүмүүст билет олдохгүй хаалганы цаана үлдэн гаднаас зул хөөргөж байсан. Ингээд 19 цагаас “Гэрэлт зул” өргөх ёслол эхэлсэн юм.

Эхнээсээ л цэгцтэй, 8 хүний дунд Зохион байгуулагч талаас нэг хүн заавар зөвлөгөө өгч байсан юм.

Хүн бүрт нэг зул ногдож байгаа. Хажууд нь зогсож, сууж болно. Ёслол эхлэхээс өмнө богино хэмжээний бясалгал хийж, хүмүүс дотоод сэтгэлээ тайвшруулсан юм. Өмнө нь оролцож байсан хүмүүс уух ус, идэх хоол, суух дэвсгэр дулаан хувцас гээд бэлтгэлээ сайн хангаж ирдэг юм билээ.

Бясалгалаа дуусгаад хүмүүс хүслээ шивнэн өөр өөрийн урдах зулаа өргөнө.

Жил ирэх тусам оролцогчийн хүрээ тэлж, залуучууд харьцангуй ихээр оролцож байгаа нь ажиглагдсан.

Дөрвөн хүний дунд нэг хөөргөх зул бий. Бүгд зулнаасаа барьж хүслээ шивнэж дээш зэрэг хөөргөнө.

Ингээд салют буудан дохио өгөхөд гэрэлт зулаа хөөргөж эхэлнэ.

Олон олон гэрэлт зул мянга мянган хүний хүслийг тээгээд дээш тэнгэрт хөөрч байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







