Хүннү эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №8
Түүхт Ханой хотоор...
----------------------------------------
Урт удаан, ядаргаатай аялалын эцэст Ганзоригийнх хэмээх найрсаг дулаан уур амьсгалтай Монгол айлд ирж хоносон бид үнэхээр сайхан амарсан байна. Гэрийн эзэгтэйн гарын хоол, гэрийн эзний дайлсан шар айраг зохисон гэж ванлий хэ хэ. Орой нь аялал хэрхэн үргэлжлэх талаар нилээдгүй сайн ярилцсан байсан тул эзэгтэйн хийсэн өглөөний цайг амтархан зооглоод Вьетнам улсд эх орны минь нэрийг гаргаж, энгийн боловч сэтгэлд дулаахан төрийн далбааг минь цэцэрлэгийнхээ хананд хадуулж чадсан Нинжин охиныг цэцэрлэгт нь хүргэж өгөнгөө ааваар нь Монголын элчин сайдын яамруу хүргүүллээ.

Манай элчин сайдын яам тов хийсэн хоёр байшинд байралдаг юм байна. Нэгд нь элчин сайд амьдарч нөгөөхд нь албан ажил явагддаг ажээ. Embassy of Mongolia, 39, Tran phu str.Hanoi, Vietnam, Tel:0084-4-8453009, Fax:0084-4-8454954, E-mail: mongembhanoi@hn.vnn.vn Манай найз Цолмон элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга тул нилээд завгүй байгаа бололтой Өмнөх тэмдэглэлд консул хэмээн ташаарсанд өршөөгөөрэй. Тэгэхдээ амны билгээс ашдын билэг шүү дээ ккк. Элчин сайд ч жаахан завгүй байсан тул биднийг хоттой танилцуулах Золоо дүүтэйгээ уулзаж аваад Вьетнам улсын нийслэл Ханой хотоор аялах аялалдаа гарлаа.
Хамгийн эхлээд Ханой хотын нэгэн том бэлгэдэл болсон Сэлэмт нуур, улаан гүүрэнд очлоо. Энэ орчимд аялал жуулчлалын агентлагууд болон жуулчдад зориулсан үйлчилгээнүүд нь төвлөрдөг тул нэгэн компаниар орж маргааш өглөө явах алдарт Хавлонг бэйгээр 2 өдөр 1 шөнө аялах аялалынхаа захиалгыг хийлээ.
Хотын төвдөө байрлах жижигхэн нуурын голд хөөрхөн тов хийсэн музей байх юм. Улаан гүүр гэдэг нэртэй аралд хүргэдэг модон гүүр их алдартай юм. Хуримлаж байгаа хосууд болон бас бус янз бүрийн зорилгоор зургаа авахуулж байгаа хүмүүс ч олон байна. Би юунаас дутахав гээд хэд гурван зураг буулгаад л авлаа хэ хэ.
Нуурын голд бурхан тахилтай, түүхийн дурсгалт үзмэрүүдтэй, тэр хавьд нь маш сайхан тохижуулсан музей байрлана. Хамгийн сонирхолтой нь энэхүү нуурын нэр болон музей Монголын их гүрний байлдан дагуулалттай холбогдох юм. Монголчууд энэ улсруу гурвантай довтолсон бөгөөд тэр үед байсан нэгэн баатар эрд энэ нуурын гүнээс том яст мэлхий нуруун дээрээ сэлэм үүрэн гарч ирж өгснөөр эзэрхий түрэмгий Монголын дайралтыг зогсоосон гээд яах аргагүй биччихсэн байлаа. Домог нь түүх болж бичигдсэн үү? Түүх дээр үндсэлсэн домог уу? сайн мэдсэнгүй. Уншигчид дотор минь сайн мэддэг түүхч байвал сэтгэгдэлд үлдээнэ бизээ. Ямар ч байсан музейд нь баргийн том сэлэм даахаар царайтай мундаг яст мэлхийн чихмэл байсан юм шүү.
Хүмүүс нь их шүтлэгтэй юм. Хүж уугиулаад үнэн голоосоо сүсэглэн мөргөж байгаа харагдах.
Аан бас тэр нуурын голд байрлах бас нэг арал дээр цамхаг гэж хэлж болохуйц эртний хийцтэй өндөр барилга харагдсан. Бодвол нэгэн цагт хааны ордон ч юм уу? номын өргөө байсан байх гэж таамаглав.
Ханой хотд ч юу байхав. Ер нь л Вьетнамд зам хөндлөн гарна гэдэг хамгийн хэцүү компьютерийн тоглоом тоглохоос ч хэцүү шүү. Тэр олон сүлжилдсэн мотоцикл, мопед, ундаг дугуй, авто машин, автобусны дундуур явах нь үнэхээр зориг шаардсан ажил хэ хэ. Ганзориг найзын хэлсэн зарчмыг зааж өгөе “Битгий гүй, битгий зогс” зүгээр л аажуухаан урагшлаад бай. Цаадуул чинь таныг тойроод гарчихна хэ хэ. Тэгэхдээ л үнэн эрсдэлтэй ккк
За тэндээсээ гараад нэг дэлгүүрээс өөрөсдийн дурсамжинд зориулж соронзтой наалт, бужигнадаг бөмбөлөг авлаа. Мөн уламжлалын дагуу нэг нэг Гүүд моонинг Вьетнам гэсэн бичигтэй подоолк авч өмслөө. Би л өмссөн л дөө. ккк
Дараагийн очсон газар бол Хо Ши Миний талбай. 1945 онд Францын клоныг түлхэн унагаж хойд, өмнөдийн дайнд цөөн цэргээр олон хүнтэй армийг дарж чадсан энэ хүн бол энэ орны эцэг билээ. Талбай нь их сайхан тохижилттай. Бунхны ойр орчимд хүндэт харуул хамгаалалтанд зогссон, өнгө өнгийн цэцэгсээр чимэглэсэн тун сайхан газар ажээ.
Та Ханойд такси хөлслөөд л давхиад байна. Такси болгон хаалган дээрээ км-т хэдэн төгрөгөөр явдагаа бичсэн байгаа. Гадаадын хүн гээд тоолуур тавихгүй тэнэгтэж мэднэ. Дохиж зангаад ч болов тоолуурыг нь ажиллуулж суугаарай. Тэгэхгүй бол аманд орсноо нэхнэ. 1 доллар 21000 донг байдаг тул амьдралдаа сонсоогүй их мөнгө нэхнэ шүү дээ ха ха. Таксинууд нь 1 кмт ойролцоогоор 9000-14000 байдаг юм билээ. Хямдханыг нь олж суугаарай.
Хоолны хувьд гудамжнаас жимс, чихрийн нишингийн мод, хайрсан хуурсан янз бүрийн зүйлс авч идэж болно. Тэгэхдээ манай газарчны зааж өгсөн 123 юмуу АВС гэдэг нэртэй хоолны газруудаар орвол та Монголчуудын амтлах мэдрэмжид тохирсон хоолыг тун сайхан цэвэрхэн газар нэн шуурхай үйлчилүүлэн идэх боломжтой. Хоолнууд нь ойролцоогоор 45000-65000 донг байсан. Энэ нь манайхаар 5000 орчим төгрөг гэсэн үг дээ. Үүнээс хямд болон үнэтэй хоол ч өчнөөн байгаа шүү. Зүгээр аятайхан газар л зааж өгч байна.
Дараа нь бид Рояал сити хэмээх орчин үеийн мундаг том цогцолбор хороололд очин усан паркд зугаацсан. Тэр тухай дараагийн тэмдэглэлд бичихгүй бол хэт урт болохнээ. Хэ хэ
--------------------------

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(117.111.16.101)
2014-03-15 17:36:32
Bichgiin hun gehed niitlel tani uneheer bohir bichlegtei bolson baina
0
0
0
Хариулах