Турк эмэгтэйчүүд үр хөндүүлэхийг хориглосон хуулийг эсэргүүцэн жагслаа

Турк эмэгтэйчүүд Ерөнхий сайд Тайип Эрдоганы Засгийн газрын санаачилсан үр хөндөлтийн талаарх хуулийг эсэргүүцэн жагслаа. 1983 онд батлагдсан хуучин хуулиар эмэгтэйчүүд жирэмсний 10–аас доош 7 хоногтой байхдаа үр хөндөлт хийлгэж болдог байсан. Харин шинэ хууль батлагдвал 4 долоо хоногоос доош жирэмсэн байхдаа үр хөндүүлж болно. 4 долоо хоногоос хэтэрвэл хүүхдээ авахуулж болохгүй болох юм байна. Ерөнхий сайд Тайип Эрдоганы бодлого нь үр хөндөлтийг аль болох багасгаж хүн амыг өсгөхөд чиглэгдэж байгаа юм. Тэрээр хүн амаа өсгөх нь эргээд Туркийн эдийн засагт ашигтай гэж тооцож байгаа юм. Гэсэн ч эмэгтэйчүүд өөрсдийнх нь эрхэнд халдлаа гэж үзэн эсэргүүцэж байгаа аж.

Жагсагчид “Энэ бол миний бие! Миний сонголт! Эмэгтэйчүүдийн эрх!” гэсэн уриа лоозон барьж гудамж талбайгаар жагссан байна.

Жагсагч Бусра Алпасаны ярьж байгаагаар тэд үр хөндөлтийг сайн эсвэл муу гэж жагсаагүй, сурталчлаагүй. Харин үр хөндөлт хийлгэж болох хугацааг богиносгосон нь нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн сонголт болон эрхийг зөрчсөн үйлдэл. Мөн эрх баригчид эмэгтэйчүүдийг зөвхөн гэрийн авгай эсвэл ээж болгох гэж байна хэмээн үзэж байна. Хэн нэгэн эмэгтэй хүний эрүүл мэндийн талаар шийдвэр гаргах нь утгагүй. Эмэгтэйчүүд зөвхөн хүүхэд төрүүлж гэрийн эзэгтэй болохоос гадна сурч боловсрох өөрсдийгөө хөгжүүлэх эрхтэй гэсэн байна. Гэвч Ердоган эсэргүүцлийг үл тоон үр хөндөлтийн тухай хуулийг батлуулахаар чармайж байна. Турк улс нь лалын шашинтай учир үр хөндөлт болон хийсвэрээр төрхийг хуульчлах нь ярвигтай асуудал. Шашны болон нийгмийн зүтгэлтнүүд эмэгтэйчүүдийг аль болох олон хүүхэд гаргахыг чухалчилдаг. Тиймээс ч хүн бүр доод тал нь 3 хүүхэд төрүүлэхийг дэмжиж ерөнхий сайд Эрдоганыг лоббидож байгаа юм байна. Эрдоганы тэргүүлдэг Туркийн эрх баригч АК буюу Шударга ёс ба Хөгжлийн нам илүү лалын шашны хуулийн дагуу аль болох үр хөндөлтийг болиулах багасгах бодлого баримталдаг юм. Ихэнх улсад бусдын дарамтан дор хүсээгүй жирэмслэсэн, хүнд хүчиндүүлсэн зэрэг шаалтгаантай бол үр хөндүүлж болдог. Харин бусад шалтгаанаар үр хөндүүлэхийг хориглосон хуультай байдаг юм. Эрдагоны засгийн газар 2004 онд гэр бүлээс гадуур харьцаа, садар самууны хуулийг баталж байсан ч мөн хүний эрхэнд халдлаа гэж Европын Холбооноос шүүмжилсний дараа уг хуулийг хүчингүй болгож байсан юм. 

        

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.