Бүсгүй минь “Hello Kitty” зорчигч тээврийн онгоцонд сууж үзмээр байна уу?

1989 оноос агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа Тайваний иргэний агаарын EVA Airways корпорацийн зорчигч тээврийн тусгай үйлчилгээний Hello Kitty Jet онгоцны албан ёсоор дахин сэргээж буй “шинэхэн” үйлчилгээг танилцуулж байна.

2005 онд Японы Санрио компанитай хамтран Hello Kitty-ний дизайн бүхий Hello Kitty Jet онгоцыг үйлчилгээнд гаргах тухай мэдэгдэж,эхний байдлаар оруулж ирсэн хоёр онгоцоор үйлчилгээ үзүүлж байсан ч 2009 онд лицензийн хугацаа нь дууссаны улмаас үйлчилгээгээ түр зогсоогоод байсан компани саяхан Китти загвараар тохижуулсан гурван шинэ онгоцоо танилцуулжээ.

Ингээд өнгөрөгч оны 12 сард эдгээр онгоцнуудаа оруулж ирсэн тэд анхныхаа нислэгийг Тайпэйгээс Токио хүртэл үйлдсэн байна.

Китти загвараар тохижуулсан А330 онгоцнууд нь хамгийн сүүлийн үеийн загварууд бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн 30, энгийн 279 суудалтай ажээ.

Түүнчлэн эдгээр гурван онгоц нь жилийн турш Тайпэйгээс хэд хэдэн чиглэлд нислэг үйлдэх ба Magic, Apple, Global гэсэн гурван төрөл ба Magic Jet нь Тайпэй - Саппоро хот руу өдөр бүр, Apple Jet нь өдөр бүр Тайпэй - Сөүл, Тэйпэй - Фүкүока чиглэлд долоо хоногт 4 удаа, харин Global Jet нь өдөр бүр Тайпэй - Хонг Конг, Тайпэй - Токио чиглэлд үйлчилгээ үзүүлэх гэнэ.

Киттигийнхэн нислэгийн үеэр хэрэглэгдэх ачаа тээшний наалт, сальфетка, цаасан аяга, зууш, мөхөөлдөс, гарын шингэн саван гэх зэрэг зориулалтын 100 гаруй бүтээгдэхүүнийг Китти загвараараа шинэчлэн гаргаж байгаа юм байна.
"Hello Kitty Jet" хөзөр

"Hello Kitty Jet" тээшний наалт

"Hello Kitty Jet" нэрийн хөнгөн зууш

"Hello Kitty Jet" нэрийн нэг удаагийн цаасан аяга, сахар

"Hello Kitty Jet" нэрийн хоол

"Hello Kitty Jet" нэрийн хүүхдийн хоол

Зорчигчид цөөн тоогоор худалдаанд гаргасан Китти нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой гэнэ.
 www.huffingtonpost.com

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.