Жаргалтай хүн болох энгийн аргууд

Өглөө болгон ороо хураа
Хүн болгон ингэж хэлдэг болохоор та үүнийг лав сонсч байсан биз. Эмх цэгцтэй байх нь тайван байдалд нөлөөлдөг. Ороо хураах нь өрөөгөө цэвэрлэх хамгийн эхний алхам.

Ажилдаа явах цагаа товчил

Энэ тийм ч амар зүйл биш. Гэвч хэрэв та ажилдаа очихдоо бага цаг зарцуулдаг болвол олон зүйл өөрчлөгдөнө. Замын түгжрэлд бүтэн хоёр цаг гацахад хамгийн тэвчээртэй хүн ч бухимддаг. Жолоо барих нь уур хүрмээр биш боловч цагаа хий дэмий үрж байна гэдэг бодол өглөөний эрч хүчийг үгүй хийж, хүнийг нойрмог иэдвхигүй болгодог  юм.

Тэмдэглэл хөтөл

Юу ч хамаагүй бичих нь стресс тайлах хамгийн шилдэг аргын нэг. Хэрэв танд энэ арга тус болж байгаа нь мэдэгдвэл бичиж байсан зүйлээ тэр дор нь орхиорой. Харин болж  өнгөрсөн зүйлсийн талаар бичихээ бүү мартаарай.

Хөлийн хумсаа буд

Хэн харах юм бэ гэж бодож байна уу?  Та өөрөө харна. Таван өнгийн будгаар будсан ч таны өөрийн дур. Сэтгэл санаа чинь тэр дороо л сэргээд ирнэ.


Яг одоо сэр

Та кофенд дуртай юу? Дөнгөж чанасан кофены үнэр таныг нойроо сэргээхэд тун ч хэрэгтэй зүйлийн нэг. Хэрэв танд сэрүүлгийн дуу, радио хөтлөгчийн яриа яршигтай санагдаж байгаа бол утасны сэрүүлгэн дээрээ байгалын дуу чимээ тавиарай.   
 

Шинэ содон зүйл сэд


 Хүмүүс улиг болсон зүйлээ л ярьдаг. Тэдний сонсч дуулаагүй шинэ содон зүйлийг ярьж  өг.  Өөрийнхөө үгийг үнэ цэнэтэй болгож бусдад сонсгохын тулд өөрөө сонирхолтой байж сур.
 

Бусдад зааварлахаа  боль

Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох нь стресст амархан орохын шинж. Найздаа тусал. Түүнийг бэрхшээлээ ярих үед асуудлыг өөрөөр нь шийдүүл. Түүнээс гадна өөрийнхөө зовлонгоо найздаа үүрүүлэх хэрэггүй. Хөгжилтэй бай.

 

Тавилгаа өөрчил
Тэнэг юм шиг сонсогдож болох ч бага зэрэг өөрчлөлт ч шинэ уур амьсгал оруулж чадна. Та нэг ч төгрөг зарахгүйгээр орчноо өөрчилж болно. Өглөө нь танд өөр газар сэрж байгаа юм шиг мэдрэмж төрнө.

 

Инээмсэглэ

Таныг юу аз жаргалтай болгодгийг сана. Эсвэл хамгийн сайхан үеэ дурс. Бусдад инээмсэглэл бэлэглэж өдрийг  таатай өнгөрүүлэхэд тусал.

 

Зургийн цомгоо үз

Хайртаа хүнийхээ зургийг харах  үед тархин дахь цусан хангамж нэмэгддэг гэдгийг Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Андреа Бартел нотолжээ. 

 

Бусадтай зовлонгоо хуваалц

Ноцтой асуудалд орж өөрөө шийдэж чадахгүй байгаа бол бусдаас тусламж гуй. Тэднийг ийм нөхцөлдь орсон бол яах байсныг нь асуу.

 

Телевизээ унтраа

Аз жаргалтай хүмүүс телевиз үздэггүй. Тэд бусадтай хамт байхдаа илүү сэтгэл хангалуун байдаг.

 

Дуу аял

Хөгжим сонсох нь уйтгар гунигийг үргээдэг бол дуу аялахад сэтгэл санаа тайвширч өөдрөг болдог гэнэ. Өөрийн дуртай дууг аялж, чангаар дуул.

Хайрцгаас гар

Нэгэн хэвийн уйтгартай байдлаа өөрчил. Энэ нь олон хүнийг гомдоож, өөрт чинь хэцүү байж болох ч юу хүссэн зүйлээ хийж үз. Ийм л байх ёстой гэж бодох нь өөрийгөө хөнөөж байгаагаас ялгаагүй. Яагаад өөрөөр байж болохгүй гэж.

 

Өөрийгөө сэргээ

Лавандр болон роузмэри болон нимбэг таны бодож байгаагаас ч илүү уураг тархийг сэргээдэг. Мөн унтахын өмнө дэрэндээ лавандр цэцгийн  үнэр шингээвэл  нэмэлт тайвшруулах үйлчилгээ болно.

 

Нам гүм чимээгүй газар оч
Номын сан, музей, цэцэрлэг таныг өдөр тутмын амьдралын чимээ шуугианаас түр бололвч холдуулна. Байнга очиж тайвширч байх нам гүм газар олоорой.

 

Бусдыг уучил

Судлаачид бусдыг амархан уучилж өршөөж чаддаг хүмүүс стресст орох нь бага байдгийг тогтоожээ.  Та хэн нэгэнд голдоо ортол гомдсон байлаа ч өршөөж уучлах  цаг нь одоо болсон.

 

Найзуудтайгаа  байнга уулз

 Найз нөхөд чинь уйтгар гунигаа мартахад тус болно. Хэрэв найз чинь өөдрөг нэгэн бол энэ нь танд ч бас нөлөөлнө.

 

 

Бэлтгэсэн Н.Энх

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.