Хүсэл биеллээ! Хунтайж Виллем Александр Нидерландын Вант улсын хаан боллоо
Өчигдөр 75 настай Хатан хаан Беатрикс хэлсэн амандаа хүрлээ. Тэрээр том хүү 45 настай Виллем Александынхаа эрх ашгийн төлөө өөрийн Хатан хааныхаа суудлаас ёслол хүндэтгэлтэйгээр татгалзлаа.
1890 оноос хойш энэ улсын 123 жилийн түүхэнд анх удаа эрэгтэй хүн хаан ширээнд заларч байгаа нь энэ юм.
45 настай Виллем Александр нь “Улс эх орныг захирах хариуцлагыг шинэ үеийнхэнд шилжүүлэх цаг нь ирсэн” гэсэн үзэл бодолдоо итгэлтэй байгаа ээжийнхээ оронд хаан ширээнд ийнхүү заларлаа.

Нидерландын нийслэл Амстердамын гудамжинд мянга мянган иргэд цугларчээ. Зөвхөн хэв журмыг сахиулагчдын тоо л гэхэд дор хаяж 12.000-д хүрсэн байна.
Энэхүү түүхэн мөчийн гэрч болох гэж, шинэ хааныг угтаж баяр хүргэхийн тулд, “ура, уухай” хашгирч сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд ийнхүү олон хүн цугларчээ.
Хот тэр чигтээ улбар шар өнгөнд хувирсан байна. Тэр байтугай гэрийн тэжээвэр амьтадаа хүртэл ихэнхи нь улбар шар өнгөөр хувцаслажээ.

Хатан хаан Беатрикс өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 10.00 цагийн үед Голландын парленментын дээд, доод танхимын бүх гишүүд, сайд нар, хааны гэр бүлийн гишүүд, хүндэт гадаадын зочид төлөөлөгчдийн өмнө албан ёсоор эрх мэдлээ хүүдээ шилжүүлж байгаагаа гэрчилж зарлан тунхаглажээ.

Үүнээс хойш түүнийг “Гүнж” гэж хүндэтгэлтэйгээр дуудахаар болж байгаан байна. Бүр тодруулж хэлвэл “Нидерландын Вант Улсын хааны гэр бүлийн гүнж Беатрикс” гэж дуудаж байхаар болжээ.
10.30 минутанд шинэхэн төрсөн Хаан, Хатан хоёр хааны ордны төв тагтан дээр өөрсдийн охидууд болох есөн настай Амали, долоон настай Алекси, таван настай Ариани нарын хамт гарч мэндчилжээ.

Баярлаж, бахадсан үй олон түмний уухайн дунд ээж нь хүүгээ хоёр хацар дээр нь үнсээд “Та бүхэнд маш их баяр бахдалтайгаар эзэн хаан Александрыг танилцуулж байна” гэж хэлжээ. Ингээд Виллем Александр үндсэн хууль болон ард түмэндээ ам тангараг өргөж Европ дахь хамгийн залуу эзэн хаанаар тодорлоо.
Тэрээр өчигдөртөө багтаж ёслол хүндэтгэлтэйгээр эзэн хааныхаа ордон руу нүүжээ. Түүний дараагаар хотын усан сувгуудаар усан аялал хийжээ. Орой нь 20.30 минутаас Виллем Александр, Максима хоёр бүх нийтийн оройн баярын ёслолын буудлагыг үзэж сонирхжээ.
Баярын оройн зоогонд нэр хүнд бүхий эрхэмүүд оролцсон ба шинээр ашиглалтанд орсон улсын төв музейд болжээ.


Сануулж хэлэхэд Виллем Александр нь онгоцны нисгэгч мэргэжилтэй. Тэрээр зөвхөн улс орныг удирдаад зогсохгүй онгоц, нисдэг тэргийг ч гэсэн жолоодож чадах юм.
Виллем Александр маань боловсролын хувьд түүхч мэргэжилтэй. Мөн Тэрээр ээжийнхээ адилаар Лейдений их сургуулийг хууль эрх зүйн мэргэжилээр төгссөн боловч ирээдүйн хааны сонирхлыг хууль эрх зүйн ажил мэргэжил татаагүй юм. /Ээж Беатрикс нь хууль зүйн салбарын доктор зэрэгтэй/
Тэрээр гэргийтэйгээ анх 1999 онд Нью-Йорк хотод танилцсан. Аргентина гаралтай, хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан шаргал үст энэ бүсгүй түүний зүрхийг эзэмджээ. 2002 онд тэр хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байна. /Гэрлэлтээ бүртгүүлснээр тэрээр хаан ширээнд хэзээ ч суухгүй байх эрсдэлд орж байсан. Учир нь Голландын хуулийн дагуу ханхүү заавал гэрлэхийг хүссэн хүсэлтээ парлемантаар зөвшөөрүүлдэг байна. Тухайн үед та эхнэрээ сонгох уу, хаан ширээгээ сонгох уу гэсэн асуултанд, эхнэрээ сонгохын тулд хаан ширээнээс татгалзахад бэлэн байна гэж хэлээд 2002 оны 02 сарын 02-ны өдөр хуримын хонхуудаа дуугаргаж байжээ./
Аргентина бүсгүй өөрийнхөө хуриман дээр Аргентина үндэсний хуримын ая явахад уйлж байсан байна. Түүний оронд хэн ч байсан уйлах байсан байх...
Максима бүсгүй нь хуримаа хийсний дараа “Нидерландын гүнж” гэдэг хэргэм цол хүртжээ.
2003 оны намраас хосууд Eikenhors хэмээх 30 өрөөтэй шилтгээнд амьдарч байгаан байна. 2003 оны 12 сарын 07-нд тэдний анхны үр болох Катарина Амали мэндэлжээ. 2005 оны 06 сарын 25-нд Алекси гүнж, 2007 оны 08 сарын 10-нд бяцхан Ариана мэндэлжээ. Гэвч Виллем Александрын хадмуудыг тэдний хуриман дээр ч, хаан ширээнд залрах ёслолд ч уриагүй байна.











Энэхүү мэдээ танд таалагдсан бол LIKE дарна уу...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zul
(202.179.11.62)
2013-05-01 15:52:12
vneheer gaihamshigtai hairandaa vnench yuma setgel vneheer ih hudulj bn
0
0
0
Хариулах

