Льюсийн халуухан найз бүсгүй
Дуучин Николь Шерзингер “Pussycat Dolls” хамтлагт дуулж байхдаа “Эрчүүд найз бүсгүйгээ над шиг халуухан бүсгүй байгаасай гэж хүсдэггүй гэж үү?” хэмээн дуулдаг байсан. Харин найз залуу Формула 1-ийн нисгэгч Льюс Хамилтон түүнээс өөр бүсгүйг хардаггүй гэнэ. Уралдааны машины алдартай тамирчин, үзэсгэлэнт дуучин хоёр нэг удаа чимээгүй хоёр тийш болж, сайхан хос болно гэж найдаж байсан шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалсан билээ. Тэдний салсан шалтгаан нь Николь Шерзингер байсан гэдэг ч тэд хэн хэн нь энэ талаар ам нээгээгүй. Гэвч папарацциудын авсан зураг тэдний тухай бүгдийг илчилсэн билээ. Өдгөө 33 настай дуучин бүсгүй Формула 1-ийн нисгэгчтэй хурдхан гэрлэж, хүүхдийг нь төрүүлж өгөхийг хүссэн ч 27 настай, кареер хөөсөн залуу үүнд бэлэн биш байжээ. Салсныхаа дараа Льюс Формулагийн дараагийн уралдаандаа анхаарлаа хандуулах гэж хичээсэн ч бүр долоон дор юм болж, ялагдал хүлээсэн билээ. Харин тэр хойгуур Николь “X factor” уралдааны шүүгч болох гэж үзсэн ч удалгүй гэрээгээ цуцалсан. Эцэст нь бие биедээ ухаангүй хайртайгаа мэдэрсэн хос хоёр эргэн нийлсэн аж. Харин тэд одоо Италид хамтдаа амарч, Льюсийн Монакогийн Гран При тэмцээнд гаргасан амжилтыг тэмдэглэж байгаа гэнэ. Жаргалтай хос одоо гэрлэлт, хүүхдийн тухай ам нээхээ больсон аж.


Н.Рэй
Манай сайттанд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







