Жирэмсэн Ким мини юбканаасаа салж чадахгүй нь ээ

Жирэмсэн ким мини юбканаасаа салж чадахгүй нь ээ
Сонирхолтой юм аа, богино юбка, өндөр өсгийтөөс салж чадахгүй байна гэж байдаг л юм байан. Магадгүй яг ингэж реалити шоуны од Ким Кардашиан бодож байгаа бололтой. Саяхны өдрүүдэд од бүсгүй маань маш задгай хувцасласан байдалтай олны өмнө гудамжинд гарч харагджээ. Даруу төрх байдал бол Ким Кардашианы гэр бүлийнхний зан бол биш. ТВ-д ярилцлаганд орохыг тулд тэр анхаарал татсан, өдөөсөн маягийн хувцас сонгожээ. Өндөр нарийхан өсгийтэй гутал, маш богино, маш жижиг, бүр маш жижигхэн даашинзтай хүрэлцэн ирсэн байна. хувцасны чанар загварын хувьд ярих зүйл үнэхээр байхгүй. Даашинз бол үнэхээрийн яг жирэмсэн бүсгүйчүүдийн хэлбэрт маш тохиромжтой загвартай, харин ганцхан түүний урт. Энэхүү даашинзыг өмссөн байхад илүү хөдөлгөөн хийх ямарч боломжгүй мэт харагдаж байгаа. Хэрэв салхи үлээх юм бол ямар их зүйлийг олж харах боломжтой вэ гэж бодохоор айдас хүрмээр юм. ийм хэтэрхий задгай даашинз өмсчээ. Энэ өглөө Ким зааланд цагийг өнгөрүүлсэн. Од бүсгүй маань ерөнхийдөө юм л бол таргалах гээд байдаг гэдгээ мэддэг учраас өөрийнхөө хэлбэрийг хадгалахын тулд зааланд цагийг өнгөрүүлдэг. Имй учраасжирэмсэн байлаа гээд энэ бол намайг биеийн тамирын дасгал хийхэд огтхон ч нөлөөлөхгүй гэж үздэг аж. Ким Кардашиан өөрийнхөө таргалахаас их санаа зовж байгаа мэт харагдаж байгаа боловч, үнэн хэрэгтээ хамаг байдаг чадлаараа өөрийгөө ил задгай өдөөсөн байдлаар хувцаслахыг хүсч байгаа нь харагдаж байна.













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.