Та юунаас айдаг вэ?


Таагүй мэдрэмж төрүүлдэг айдас  хүн амьтныг таахын аргагүй нөхцөл байдалд оруулдаг. Гэвч хүн гээч амьтан тааварлахын аргагүй бөгөөд хачирхалтай, заримдаа бүр инээдтэй гэмээр зүйлээс нуруундаа хүйт ортол айж явдаг ажээ.

Vestiophobia-Хувцаснаас айх айдас

Ийм айдастай хүмүүс аль болох хувцасгүй байхыг хүсдэг боловч тэд нүцгэлдэг хүмүүс бас биш юм. Тэд ихэнхдээ томдсон сул хувцас өмсч явдаг. Айдас хэзээ ч төрөлхийнх байдаггүй. Ямар нэг шалтгаан, тохиолдлоор бий болдог. Тухайлбал зарим нэг төрлийн материалын  харшилтай эсвэл уламжлал, шашинд нь хэтэрхий ил задгай, бие барьсан хувцас өмсөхийг  хориглодог хүмүүс ийм айдастай болдог байна.

Vestiophobia-ын айдсаас салж болдог.


Pentheraphobia- Хадам ээжээс айх айдас

Ийм айдас  адсага шиг ааштай, тэвчихийн аргагүй хадамтай хүмүүст бий болдог.  Гэвч ийм айдас бий болсон шигээ алга болж болно.


Motorphobia-Автомашинаас айх айдас

Автомашин жолоодох болон сууж явахаас айдаг хүмүүс олон байдаг. Ийм айдас нь аймшигтай осол болон цочролд оруулсан гэнэтийн үйл явдлаас үүддэг. Энергийн эмчилгээ бол ийм айдсаас салах хамгийн үр дүнтэй арга. Эмчилгээний дараа хүмүүс асар богино хугацаанд бэрхшээлээс гарах, ухаан сүвэгчлэх чадвартай болдог байна.


Trichophobia-Үсгүй болох вий гэдэг айдас

Хувцас болон шалан дээр хаа сайгүй унасан үсээ хараад хүмүүс ийм айдаст автдаг.


Ephebiphobia- Хүүхдээс айх айдас

Ийм айдастай хүмүүс олон хүн бужигнасан кино театр, зах зэрэг газруудаар явахаас эмээдэг. Тиймээс аль болох гэрээс гаралгүй, ганцаараа байхыг эрмэлздэг болно.


Scopophobia-Бусдын анхааралд өртөх айдас

Ийм айдастай хүмүүс мөн л дээрх шиг олон хүн бужигнасан их хөлийн газар явах, өөр дээр нь олон хүний анхаарал төвлөрөхөд маш эвгүй байдалд орж, тавгүй болдог.


Vomitophobia: Бөөлжихөөс айх айдас

Бөөлжихөөс айх айдас нь хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Бөөлжиж буй хүн, бөөлжис мэдээж хүсэхээр зүйл биш. Ийм айдастай хүмүүс үдэшлэг, хүлээн авалт зэрэг үйл явдлын үеэр хоол идэхээс эмээдэг байна.

Н.Рэй

 

 

Манай сайттанд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.