Урлагийнхан хүүхдүүдэд бэлэг барина

Хошин шогчдоос эхлээд театрын урлагийнхан ирж буй Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүүхдийн жүжиг тайзнаа амилуулахаар болжээ.

Хошин шогийн “Шинэ үе” продакшныхон эл өдөрт зориулан “Сар нуугдсан шөнө” хэмээх хүүхдийн жүжгээ үзэгч хүүхдүүддээ зориулан хүргэхээр болсон бол “Мөрөөдлийн театр”-ын хамт олон эл өдөрт зориулан хүүхдийн жүжиг тайзнаа амилуулахаар өдөр шөнөгүй бэлтгэж суугаа гэнэ лээ.

Мэдээж хэрэг эдгээр уран бүтээлчид Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөрт зориулан хүүхдийн жүжиг тайзнаа амилуулах гэж буй ч үнэ хөлсийн хувьд харьцангуй хямд байхаар тооцсон байгаа гэнэ лээ. Үзэгч хүүхдүүд минь эл өдөр ямартай ч үзэх харах юмаар дутахгүй гайхалтай сайхан л өнгөрүүлэх юм байна.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.