“Далд цонхны” цаанах бүсгүй


Ертөнц дэлхийд харагдаж, мэдрэгдэж, үл хүртэх нэгэн орон зай байнам. Тэр орон зай үргэлжийн мөнхөд эмэгтэйчүүдийн дэргэд алхлан явах ба бага багаар түүнийг шимигчилэн, түүнд дотор амьдран суух буй.

Шинжлэх ухаан хүртэл тайлж үл чадах нууц гэж бий. Анагаах ухаанд ч эрүүл саруул гэсэн оноштой бүсгүйчүүд яагаад үр хүүхдийн зулай үнэрлэж чадахгүйд хүрэв? Хамгийн хайртай хүнээсээ, хамгийн ихээр хүссэн үрийн заяа хаа одов?

Хорвоо дэлхийн бичигдээгүй хуулинд эмэгтэй хүн төрлөхөөс цэвэр ариун,  нандин байх ёстой хэмээн заагджээ. Гэвч бүсгүйчүүд тийм байхыг хүссэнгүй.  Учир нь эр хүний “араатанлаг”,  төрөлх шинж чанартай нь “барьцаж”, тэдний амьдрал тийш тэмүүлснээр байгаль эх түүнийг өөрийн хуулиар шийтгэх болов.  Энэ нь түүний хүсэл мөрөөдөл, нүдний цөцгий нь болсон үр хүүхэд байлаа.

Тухайлбал, нэгэн бүсгүйн түүх. Бүсгүй өдгөө 30 нас хүрч, хайртай ханьтайгаа дэр нэгтгээд нэгэнт долоон жил өнгөрчээ. Гэвч тэдэнд тэнгэр газраас үр хайрласангүй. Хамаг л сайн гэсэн эмнэлэг, эмч домчоор хэдэн жил явсан боловч үр дүн гарсангүй.  Бүгд л түүнд “чи эрүүл эмэгтэй” гэж хэлсэн. Гэвч...

Гэвч, бүсгүй шөнөдөө өөрт нь ирээгүй үрээ хөхүүлж байна гэж зүүдлэсээр, хэзээ ч түүнд байгаагүй нялх хүүхдийн уйлах дуунаар сэрсээр. Эсвэл өөрөө уйлаад л хэн нэгэн үл таних эмэгтэй түүнийг  бүүвэйлэн байх юм. Бүсгүйн зүүд амилах шиг...

Хар дарсан олон шөнүүдийн дараа тэр “асуудалд орсон” хүмүүсийн хошууран гүйдэг “мэргэн түргэн” нэгэнд хандав. Харин түүний асуудал бол “гэрт бугласан чөтгөр” байлаа. Олон жилийн өмнө хэлмэгдүүлэлтийн голомт болж байсан газарт бүсгүйн гэрийн голомт байна. Түүний хашаанд зуурдаар амь үрэгдсэн лам нарын сүнс эргэлдэж, бүсгүйн хормойноос зууран уйлах бяцхан үрийнх нь заяаг салган авч оддог гэнэ. Харин, энэ газар оронд ирэх хувь тавьлан түүний үйлийн үрээс хамааралтай, учир нь тэрээр анхныхаа үрийн толгойг зөвхөн “хүсээгүй” гэсэн шалтгаанаар залгиж орхисон эх.

Тэр өнөөдөр ч хүүхэдгүй...

Бүсгүйчүүд бидний мэдэхгүй, ойлгохгүй, мэдрэхгүй ертөнц биднээр үргэлжид дайжигнан байна. Хичнээн бэлгийн энерги, сэтгэхүйн энерги таарч тохирсон хосууд байлаа ч байршил орон сууцны энерги түүнийг үгүй хийдэг тохиолдол байдаг. Бид байгалийн хүн, тиймдээ ч үнэн гэдэг нь хэдэн мянган удаа батлагдсан шинжлэх ухааны дэргэд далд ертөнцийн томоохон хаалга үргэлжид нээгдэж, хаагдаж оршин байдгийг мартах юун. Харин та өнөөх далд ертөнцийн цонхоор өнөөх далд харцанд хэрхэн харагдаж байгаа бол гэж нэгээхэн удаа ч бодож байсан уу? бүсгүй минь...




Манай сайттанд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.