Инээмсэглэхээсээ ичсээр л үү?
1.Шүдний их цэвэрлэгээ
Шүд цайруулах гэрийн хэрэгсэлд бохь, шүдний оо ( түүний үйлчилгээний үндэс нь абразив зарчим, өөрөөр хэлбэл шүдний толбыг төрөл бүрийн хатуу хэсгүүдээр арилгадаг) зайлагч, гель, бохь. Гэхдээ эдгээр хэрэгсэл нь шүдний эмаль дээр саяхан наалдсан кофе, цай, улаан виног л арилгаж чадна.
2.Дээрхээс илүү дээр
Дээрхээс арай илүү үр дүнтэй нь гель ба тусгай цогц хэрэгслүүд. Тэдгээрийг голдуу 3 өдрөөс сар хүртэл курсээр хэрэглэдэг. Химийн зарчим дээр үндэслэн, эдгээр бодисууд янз бүрийн нэгдлүүдийн нөсөө, шүдний өнгөртэй урвалд орж устгадаг. Үйлчлэх бодисын өтгөрөлт 10-15%. Эм төриөг шүдний тусгай хэвэнд түрхэж шөнө унтахдаа эсвэл өдөр хэдэн цаг зүүдэг. Зарим шүдний эмнэлэгт тусгай каппа захиалж болно, тэрээр шүдэнд маш нягт наалдаж, цочроогч бодисыг буйлд хүргэхгүй. Харин гэрийн нөхцөлд үйлчлэгч бодисуудын өтгөрөлт бага учир үр дүн сул, удаан тогтдоггүй.
3.Төрөлхийн цагаан шүд минь
Төрөлхийн цагаан шүдтэй хүмүүс жинхэнэ өнгөтэй болоход амар. Үүний тулд цайруулах механик зарчим дээр үндэслэн “Air Flow” систем хэрэглэж болно. Тусгай хошууны тусламжтайгаар шүдийг цэвэрлэгч бодистой ус ба шахсан агаараар цэвэрлэнэ. Бактериуд, өнгөр, шүдний завсар дахь хуримтлал, цай, кофе ба тамхинаас тогтсон толбыг арилгаж, таны шүдний төрөлх цагаан өнгийг тодруулна.
4.Шүдний паалангаа яах вэ?
Шүдний пааланг цайруулахад ультра дууны аргыг ашиглах нь шүдэнд сөрөг нөлөө бараг үзүүлэхгүй. Энэ аргын эцсийн шатанд шүдэнд өнгөлөгч оо түрхэж янзалдаг учраас шүдний чулууг хүртэл арилгадаг сайн талтай. Мөн будагч бодисууд тогтохгүй, цагаан өнгөө удаан хадгална. Мөн өөр нэг технологи бий, ус ба ультра дууг ашигладаг энэ аргыг ультра дууны скейлер гэдэг. Давхар үйлчилгээтэй учраас энэ аргаар шүдэн дээр зузаан тогтсон, олон жилийн өмнөх хуримтлалыг ч арилгадаг.
5.Химийн цайруулагч
Мэргэжлийн цайруулагч аргуудаас хамгийн өргөн тархсан нь химийн цайруулагч. Энэ бодисыг мөн гэрийн нөхцөлд цайруулахад ашиглаж болно. Харин эдгээрийн концентраци өндөр тул 1-2 цагийн дараа үр дүн нь илэрнэ. Химийн арга нь шүдийг хүчтэй, гүн цагааруулдаг. Түүнийг ашиглах хувилбарууд бий, шүдний эмчийн өрөөнд хэрэглэхээс гадна каппаг гэртээ ч зүүж болдог. Химийн аргаар цайруулсны дараа 2-5 жил шүд цагаан байна, дараа нь давтан хийлгэж болно. Химийн аргаар цайруулахад тавих гол шаардлага бол шүдэндээ ломбогүй, винир, хиймэл шүдгүй байх ёстой. Гаднын материалууд химийн идэвхтэй элемэнтүүдтэй урвалд орохдоо хүний өөрийн шүднээс өөр тул адилхан цагаан өнгөтэй болгоход хүндрэлтэй. Иймээс энэ тохиолдолд лазерын цайруулах технологийг ашигладаг.
6.Лазерын арга
Лазерын цайруулах арга арай зөөлөн арга төдийгүй үйлчилгээний үр дүн өндөр. Яагаад гэвэл нэгдүгээрт, шүдний эдүүдэд гүн нэвтэрч үйлчилдэг хоёрдугаарт, цэгэн үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл эмч яг зураач мэт, шүд орчмын газруудад хүрч үйлчилдэг. Пааланд түрхсэн химийн онцгой бүтцийг лазераар идэвхжүүлж, молекулын түвшинд цэвэрлэдэг. Энэ арга нь хамгийн хурдан цайруулдаг. Ганцхан цагийн дотор 8-10 түвшнээр цайруулна. Гэвч бусадтай харьцуулахад хамгийн үнэтэй нь. Энэ аргыг ашиглах үед амны хөндийг бүрэн бэлдэх ёстой, бүр ломбыг тавьж, шүд цооролт, пародонтозыг бүрэн эмчилж, буйлан дээр шарх, ан цав байх ёсгүй.
7.Фото цайруулах арга.
Энэ үед галоген гэрэл нь катализатор болдог. Шүдэнд тусгай уусмал түрхдэг. Гэрлийн нөлөөгөөр уг уусмалаас хүчилтөрөгч ялгарч, хар толбуудыг арилгана. Энэ аргын онцлог нь мэдрэмтгий шүдтэй, буйл хагарсан, тогтворгүй ломботой, шүдний суурь ил гарсан тохиолдолд тохирно. Сөрөг тал нь гэвэл хэт цагаан болдог учраас хүн бүхэнд зохимжгүй. Харин зөв арчилж тордвол насан туршид хадгалагдана. Шүдний эмнэлэгүүдийн сурталчилгаанд консерватив ба и трансформатив цайруулалт гэсэн нэр томъёо тааралддаг. Эхнийх нь шүдний төрөлх өнгийг сэргээнэ гэсэн үг, өөрөөр хэлбэл мэргэжлийн түвшинд маш нарийн цэвэрлэнэ, харин шүдний бүтцийг хөндөхгүй. Ийм шүд харахад илүү цагаан, тод харагдана. Трансформатив цайруулалт нь илүү гүн, тэрээр фото цайруулалттай адил шүдний паалангийн гадаргууд зөөлөн абразиваар нөлөөлнө. Аюулгүйн байдлын тухай хэдэн үг нэмье. Анагаахын нэг онигоо байдаг “Өвчтөн өөртөө хамгийн их хор хүргэдэг, харин энэ тал дээр түүнд туслах нь эмчийн үүрэг”. “Үүнийг шүдний хэллэгээс” орчуулбал технологи зөрчиж, үйлчлэх хугацааг үл харгалзан, хорхой идсэн шүдтэй байж, ямар ч үнээр хамаагүй Эдди Мерфийн инээмсэглэл бүтээ гж эмчээс шаардаж болохгүй. Бүгд зохих журмын дагуу зөв хийгдсэн тохиолдолд шүд цагааруулах бүх технологи огт хор хөнөөлгүй гэнэ шүү, хүүхнүүд ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа



