Дахин давтагдахгүй цор ганц амтат бялуугаа өөрсдөө хийгээрэй

Ирсэн зочидоо өөрийн гарын хоол, цайгаараа дайлах дуртай бүсгүйчүүддээ зориулан бялуу хийх заавруудыг орууллаа. Хаана ч байхгүй, дахин давтагдахгүй цор ганц бялуу хийгээд  шинэ оноо сайхан угтаарай. 

Бисквитний орц:

500 гр зөөлөн бяслаг

120 гр элсэн чихэр

3 хоолны халбага сүүн крем

3 өндөг

1 цайны халбага ваниллын охь

Доод бүрхүүлний орц:

4 хоолны халбага масло

2 хоолны халбага элсэн чихэр

400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг

Дээд бүрхүүлний орц:

500 мл цөцгий

1 1/2 хоолны халбага элсэн чихэр

1 цайны халбага ваниллын охь

Жор:

1. Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холь. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой. Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ваниллын охио хийж дахин хутгана. Бэлэн болсон зуурмагийг түр амраа.

2. Маслоо хайлуулаад, 2 хоолны халбага элсэн чихэрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн жигнэмэгээ бага багаар нь хийж холь. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хэвэнд жигд тараана. 

3. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хэвэндээ хийгээд 350 градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө.

4. Элсэн чихэр, цөцгий, ваниллын охь гурваа холиод хөргөсөн бялуун дээр тарааж 375 градуст 10 минут жигнэнэ. 

5. Бялуугаа гаргаад 6 цаг хөргөгчинд байлгасны дараа идэж болно.

Шоколадтай жижиг бялуу хийх арга 

Орц: Бялууны кекст: 100 гр сахар,1 уут ванилин сахар,2 халбага халуун ус, 2 ш том өндөг, 100 гр улаан буудайн гурил, ½ халбага бялуу хөөлгөгч, 

Шоколадтай кремд:150 гр зөөлөн шоколад, 150 мл цөцгий

Өнгөлөхөд: нунтаг сахар, хатуу шоколад

Бэлдэх арга:  Шоколадтай кремд зориулсан шоколадыг жижиглэж цөцгийтэй холиод шоколадыг хайлтал халаана. 

Үүнийхээ дараа шоколадтай кремыг сайн хөргөнө. (хамгийн сайн нь нэг шөнө хөргөх юм) Бялууны кекст зориулсан өндөгийг устай хольж хөөсөртөл нь 1 минут хүчтэй хутгана. Сахар, ванилин сахарыг хооронд нь холиод, өндөгрүү хийж ахин 2 минут хутгана. Гурилыг бялуу хөөлгөгчтэй хольж шигшээд, үүнийхээ хагасыг бэлдсэн өндөгний зуурмагруу хийж зөөлөн хутгана. Үлдэгдэл гурилыг ийм маягаар хийж хутгаарай. Шарах шүүгээг урьдчилан 200 градусд халаана.

Бэлэн болсон бялууны шингэн гурилыг жигнэх хавтгай саванд хийж (савыг зориулалтын цаасаар хучаад, тослосон байна), гадаргууг нь тэгшлээд шарах шүүгээний саргар төмөр дээр байрлуулаад, шарах шүүгээний 200 градусд ойролцоогоор 12 минут жигнэнэ.Бялууны кексийг савнаас авч хөргөөд хөндлөн хувааж зүснэ.Үүнийхээ доод кексийг нь шоколадтай кремээр бүрж, үүн дээрээ дээд кексийг тавьж, хүйтэн газар тавина.Шоколадтай бялууг нунтаг саахар болон шоколадаар чимэглэж, эхлээд квадрат, дараа нь гурвалжин хэлбэрээр зүсээд таваглаарай. Зөвлөмж: Шоколадтай кремыг сайн хөргөсөн байх шаардлагатай, тэгэхгүй бол бялуу нь сайн царцаж өгөхгүй. 

Цөцгийтэй бялуу

Орц: Нэг кг жинтэй бялууны хувьд 200 грамм гурил, сахар, 500 грамм өтгөн цөцгий, зургаан ширхэг өндөг, 500 грамм улаан буудайн талхны хатаамаг, 25 грамм цөцгийн тос /сахарны нунтаг цацахад зориулсан/ , жимсний чанамал.

Бэлдэх арга: Цөцгийн тосоо хөөсөртөл хутгана. Харин өндөгний шарыг сахараа уустал хутгаад цөцгийн тостойгоо хольж гурилаа бага багаар хийн тасралтгүй хутга. Бүгдийг нэг төрлийн зуурмаг болтол зуурна. Бэлэн болсон гурилан зуурмагаа хутгаад хэв бүхий савандаа болгоомжтой хийж хатаамал нунтаг талхаа цацна. Шарах шүүгээгээ 200 -220 градус хүртэл халааж, 25 – 30 мин байлгана. Бялуугаа хөргөсний дараа хэвнээс нь гаргаад нунтаг сахар цацаарай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.