Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганы сониноос...

Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулга 22 дахь жилдээ эртний түүхт Грек улсын Афин хотноо “Эмэгтэйчүүд-эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь” сэдвийн доор 3 өдөр амжилттай болж өндөрлөжөө. Өөр өөр нийгэм, эдийн засгийн соёлтой 70 орны манлайлагч 1000 шахам эмэгтэйчүүд нэгдэн чуулж дэлхийн эдийн засгийн төлөв байдал, ирээдүйн хандлага, өөрсдийн бизнесийн туршлагаа хуваалцлаа.
Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь тус байгууллагын гишүүний хувьд 22, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдсэн төвийг төлөөлж 2, Гандирс группын захирал Эрдэнэчулуун нийт 25 төлөөлөгчтэй оролцсон байна.
Энэ удаагийн дээд чуулга уулзалтыг гол илтгэлийг Mc Kincey Co-ийн Европ, Ойрхи дорнод Африкийн бүсийн манлайлагч Майкел Халбая танилцуулав. Дэлхийн эдийн засгийн талаар өргөн мэдээлэлтэй, чадварлаг эдийн засагч хэмээн түүнийг танилцуулж байсан.
Уламжлал ёсоор тус Чуулганы Ерөнхийлөгч Рина Натвидад нийт оролцогчдод талархал дэвшүүлэн, дэлхий нийтийн хэмжээнд бизнес эрхлэлтэд, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгааг мэдээллээ.
Түүнчлэн 3 өдрийн туршид өөрийн брэндийг хөгжүүлэх, технологийн дэвшлээр бизнесээ хөгжүүлэх нь, оруулсан хандиваа удирдах нь, харилцаа холбоогоо хөгжүүлэх нь, амжилтад хүрэх арга замаа нэмэгдүүлэх нь, хэцүү худалдан авагчаас амжилттай худалдаа руу, бизнесээ хөгжүүлэх үү, мэргэжлийн байгууллага болох уу?, хямралын улаан шугамыг давахгүй байх эрсдлээс сэргийлэх нь зэрэг олон сэдвүүдээр дэд хуралдаанууд болж, шилдэг бизнес эмэгтэйчүүд туршлагаа хуваалцлаа.
Мөн олон орны эмэгтэйчүүд өөрийн орны болоод бизнесийнхээ танилцуулга, бараа үйлчилгээг сурталчлан үзэсгэлэн худалдаа гаргадаг бөгөөд энэ удаад Грек орны бизнес эмэгтэйчүүд алдарт оливын тосны худалдаа, мөн жимсээр дарсан төрөл бүрийн дарс, уламжлалт аргаар гаргаж авсан гоо сайхны бүтээгдэхүүн, төрөл бүрийн жимсний чанамал, компот, халваг танилцуулж байлаа. Тэд монгол орныг ихэд сонирхож, эдийн засаг нь өсөж байгаа улс хэмээн зах зээлийн төлөв байдлыг асууж, бидний зарим бизнес эмэгтэйчүүд харилцаа холбоо тогтоосон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







