Дуртай хөгжим тань танд эрч хүчийг бэлэглэнэ


Өнөөдрийн санал болгож буй дуу бол "The Power love" хүчтэй байгаарай бүсгүй минь

 


АНУ-ын Мерилэнд мужийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хөгжим сонсох нь хүний зүрх судасны ажиллагаанд инээснээс илүү сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг дөрвөн бүлэг болгон хувааж туршилтыг явуулсан, тус бүрт нь түгшүүртэй, хөгжилтэй, уянгын тайвшруулах төрлийн хөгжим сонсгожээ. Уг судалгааны дүнд хөгжилтэй хөгжим сонссон хүмүүсийн судасны хана нь 26%-иар тэлж байсан ажээ.
Хүн бүрийн хүсэл сонирхол өөр учир сонсдог хөгжим нь ч мөн өөр өөр. Харин ямар нэгэн төрлөөс үл хамааран сонсох дуртай хөгжим нь инээдээс ч илүү эрч хүч өгдөг байна. Рок, поп, сонгодог гээд аль нь ч бай таны дуртай хөгжим танд эрч хүч, энергийг харамгүй бэлэглэх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.