Эзэгтэй таньд өгөх даалгавар байна – 16

Бороотой өдрүүдийн мэнд, бүсгүйчүүд ээ. Цэцэн авхай нь энэ удаагийнхаа даалгаврыг “Өрхийн тооцоо” нэртэйгээр хүргэж байна. Эзэгтэй нар маань энэ өдрөөс эхлээд гэр бүлийн орлого зарлагын тооцоо хөтлөх ёстой болж байна. Гар дээр байсан бэлэн мөнгө тань хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихоод л, хэрэгтэй үед тань мөнгө байхгүй сандаргаж байна уу?
Тэгвэл өнөөдөр та шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваарай. Энэ сард болох чухал үйл явдлууд, өдөр тутамд хэрэг болох жижиг зардлуудаас эхлээд сар бүр хүнсээ, ахуйн хэрэглээгээ цуглуулахад ойролцоогоор хэдэн төгрөг зардаг бүгдийг нь бичээд, тухайн төсөв төлөвлөгөөний дагуу амьдрах хэрэгтэй. Үгүй бол танай гэр бүлд орж ирсэн мөнгө хэрэгтэй, хэрэггүй бүхэнд зарцуулагдсаар үгүй болох бизээ.
Ингээд бүсгүйчүүд ээ, өөрт хамгийн хялбар аргаар та хэрхэн өрхийн тооцоогоо хөтлөх вэ? гэдгийг бодоод үзээрэй. Таньд амжилт хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







