Хавар болохоор эмэгтэйчүүд яагаад ”нүцгэлдэг” вэ?

Хавар болохоор л олны танил эмэгтэйчүүд маань папарацийн дуранд шалдан явж байгаагаар их л өртсөн байдаг. Тэд хүмүүсийн анхаарлыг өөртөө татахын тулд уу? аль эсвэл ингэснээрээ тэд илүү их мөнгө олдог юм болов уу?

Аргентиний нэгэн телевизийн шоуны хөтлөгч Белен Родригез Италийн нэгэн шоун дээр  гарж ирэхдээ маш задгай даашинз өмссөн байсан бөгөөд хүн бүхэн тэр дотуур өмд өмсөөгүй байсныг мэдсэн бөгөөд түүний яагаад ингэж хувцасласан тухай хүн бүр ярьж байлаа.  Гэвч долоо хоногийн дараа түний өмссөн даашинзны дизайнер болох Fausto Puglisi гарч ирэн олон түмэнд ийн хэлсэн юм.  “Белен бол маш сайхан биетэй хүүхэн, би түүгээр дамжуулан дээд зэрэглэлийн хүүхнүүдэд өөрийн шинээр гаргаж байгаа загварын хувцасаа танилцуулсан билээ” хэмээжээ.

Өөр нэгэн Sarah Tommazi гэгдэх модель бүсгүй бас нэгэн гайхмаар үйлдэл хийн олны нүдэнд өртсөн байдаг. Тэрээр Рим хотын төвд өмсөж явсны банзалныхаа хормойг дээш нь сөхтөл тэрээр дотуур өмд мөн адил өмсөөгүй байв. Түүний хувьд зүгээр л нэг шилэн трико хангалттай мэт л. Саараад энэ ямар хэрэгтэй байсныг хэн ч мэдээгүй билээ. Зүгээр л олны анхааралд байхыг хүссэн биз дээ.

Энд бас нэгэн гайхмаар зүйл Лондонд болсон тухай дурьдах гэж байна. Нэгэн малгайн загваоын шоуны үеэр бүх моделиуд малгайнаас өөр зүйл өмсөөгүй байжээ. Тэр дунд загвар өмсөгч Sophia Cahill хүртэл байв.  Гэвч хамгийн сонирхолтой нь тэрээр 8 сартай жирэмсэн байсан юм. 8 сартай жирэмсэн эхчүүд эмнэлэгээр явж, эх болохдоо бэлдэж байхад Sophia ажлаа хийсээр л.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.