Та найз залуугийнхаа уцаарыг хүргэдэг юм биш биз?

                                                            / сонжоо /

Хэрвээ та хоёр бие биедээ сайн гэдгээ хэлж одоо үерхэж байгаа. Гэвч хоорондын чинь харилцаа нэг л болж өгөхгүй байвал хэн буруутай вэ? Энэ асуултанд найз залуугаа гэж хэлэхийг бүү яараарай. Чи өөрөө ч юм бил үү?

1.Чи маргах үедээ хэрхдэг вэ?

А. Найзыгаа бүх зүйлд буруутгадаг 10

Б.Бурууг өөрөө хүлээнэ 0

В.Буруу зөвийг бодитой тунгаахыг хичээдэг 5

2.Чи найз залуугаа хүндэлдэг үү?

А.Хүмүүсийн дунд түүний санаа бодлыг огт ойлгодоггүй 10

Б. Найз залуугийнхаа сайн талыг хаа сайгүй магтдаг 5

В.Яриаг нь таслалгүй анхааралтай сонсдог 0

3.Чамайг хүлээхэд хэр хугацаа хэрэгтэй вэ?

А.Хагас цаг орчим 5

Б.Цаг ч байж магадгүй 10

В.10-15 минут хэрэгтэй 0

4.Чи харилцаандаа сэтгэл хангалуун байна уу?

А.Ямагт гомдоллодог 10

Б.Заримдаа өөрийгөө өрөвдөх дуртай 5

В. Гаднаа өөдрөг байж зовлонгоо аль болох нуухыг хичээдэг 0

5.Найз залуугаа атгадаг гэж хэн нэгэнд ярьсан уу?

А.Ганц хоёр удаа 0

Б.Байнга 10

В.Огт үгүй 5

6.Найз залуу чинь өөр бүсгүйг шохоорхвол яах вэ?

А.Тоохгүй 0

Б.Хардана 5

В.Итгэхээ больж найзыгаа цагдана 10

7. Найз залуудаа халамжтай юу?

А.Уцаар хүрч байсан чтүүний аашийг дагуулдаг 5

Б.Түүнийг энхрийлэхээ мартдаг 10

В.Түүнийг халамжлахдаа өөрийгөө азтай гэж үздэг 0

8.Найз залуу чинь харилцаагаа илүү дотно болгохыг хүсвэл яах вэ?

А.Тоглоом шоглоом болгоод хойшлуулдаг 0

Б.Эрс эсэргүүцдэг 10

В.Цаг нь болоогүй гэдгээ шууд хэлдэг 5

За одоо охидоо оноогоо нэмээрэй.

60-80 оноо

Та найз залуугийнхаа уур уцаарыг аргагүй хүргэдэг юм байна. Хэрэв түүнийг алдахыг хүсээгүй бол байгаа байдлаа даруй өөрчлөөрэй.

30-60 оноо

Байдал тийм ч хэцүү биш. Гэхдээ 10 оноо авсан зүйл дээрээ зан байдлаа засах хэрэгтэй л юм байна. Цаашид энэ байдлаараа байвал та хоёрын харилцаа улам дордоно шүү.

30-аас доош

Санаа зовох зүйл алга. Та эр хүний сэтгэлийг сайн ойлгодог юм байна. Ийм найз бүсгүй залууст ховорхон заяана даа.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.