MARTELL-д хайртай бүсгүйд

Бүсгүйчүүд бидний тансаг хэрэглээг тодорхойлогч коньяк. Энэ удаад бид та бүхэндээ зориулж  коньякын хаан MARTELL үйлдвэрийн үүх түүхийг хүргэж байна.  Хаа нэгхэн найз хүүхнүүдтэйгээ уулзаж ярилцахдаа ууж байгаа дарсныхаа түүхийг сонирхуулбал, таныг хэн гэдгийг тэд ойлгох болно.

MARTELL бол коньякны хамгийн эртний үйлдвэр юм. Жерсэй аралд 1715 онд сууриа тавьсан. Үндэслэгч Жен Мартел нь 1694 онд далайчин худалдаачны гэр бүлд 6 хүүхдийн доороосоо 2 дахь нь болон мэндэлжээ. Жерне хэмээх хөрш арал дээр Мартел нэгэн худалдаачинтай хамтран ажиллаж ахуйдаа коньяк ууж үзээд эдийн засгийн боломжоо энэ чиглэлд туршихаар зориг шулуудсан нь түүнд аз авчирчээ. Мартел худалдааны орон Английг зорих замдаа Роттердам, Хамбург зэрэг хотуудад бараагаа худалдаалсан ба 1721 онд 2000 гаруй гектометрийг экспортолжээ. 7 жилийн дараа тэр үйлдвэрийн байр худалдан авсан нь одоогийн J&F Martell юм. Гайхамшигтай чадавхитай Жен Мартл үргэлж ямар нэгэн дарсны эзнийд зочилж, хэрхэн үйлдвэрлэдэгийг биеэр ажигладаг байжээ. 1726 онд тэрээр коньяак худалдаачны охинтой гэрлэсэн боловч эхнэр нь зуурдаар нас барахад 1737 онд дахин гэрлэжээ. Тэрээр 1753 онд нас эцэслэхдээ эхнэр хоёр хүүдээ өв хөрөнгөө залгамжлан үлдээхээр гэрээслэсэн байна. 

30 жилийн дараа энэ үйлдвэр нь бүтээгдэхүүнээ өмнөд Америк руу гаргах болжээ. 1797 оноос дэлхийн олон орон руу / 1803 онд Орос руу, 1851 онд Австрали, 1861 онд Хятад, Япон гэх мэт/ бүтээгдэхүүнээ нийлүүлж гадаад худалдаагаа өргөжүүлжээ. Алдарт Martell-Cordon Blue нь 1912 онд үүссэн, 1975 онд энэ компанийг хувьцаат болгосон ба 1988 онд Канадын ундааны үйлдвэр Сиграм авсан байна.  Харин 2001 онд Пернод Рицардад зарагдсан бөгөөд одоохондоо энэ худалдаа нь эрх зүйн захиргаанаас зөвшөөрөгдөөгүй айна. Одоо Мартелийн 8 дахь үе нь захирлаар нь ажилладаг. Энэ үйлдвэр нь хамгийн том, маш сайн, орчин үеийн техникээр тоноглогдсон бөгөөд 13 тусгай нэрмэлийн үйлдвэр ажиллаж жилд 21,6 сая шил худалдаалдаг. 140 оронд экспортлодог ба дэлхийн конъякны зах зээлийн 17.5%-ийг эзэлдэг. Martell нь Англи, Мексик, Малайз, Итали, Сингапур-т хамгийн сайн коньяк гэгддэг.  1997 онд жилийн хамгийн сайн коньяакаар шалгарч байсан бөгөөд 2000 онд 18 сая шилийг худалдаалж Remy Martin-тай адил хоёрдугаар байр эзэлж дэлхийн томоохон пүүс гэдгээ харуулсан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.