Эзэгтэй танд өгөх даалгавар байна – 17

Зуны халуун өдрүүд өнөөдрөөс эхэлж байна. Эзэгтэй нар маань одоо л нэг зуныхаа байранд орж, үр хүүхдээ элдэв өвчин тусахвий гэж санаа зовохооргүй боллоо. Цэцэн авхай нь энэ долоо хоногийн даалгавраа “Маршрут” гэж нэрлэсэн. Учир нь урин дулаан цаг ирж  бүгд л амралт зугаалганы тухай бодож байгаа энэ үед эзэгтэй та ч гэсэн Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах гайхамшигтай төлөвлөгөө зохиож болох юм.

Юуны өмнө та цагаан цаас гаргаад эхлээд ямар газарт очихыг хүсч байгаагаа, дараа нь ямар учраас тэнд очихыг хүссэн гэдгээ бичээрэй. Зугаалгын тань зам хэдэн километр, бензин тосноос эхлээд идэх уух гээд хэрэглээнийхээ зардлыг ч мөн жагсааж бичих хэрэгтэй. Таны бичиж эхэлсэн энэ цаасан дээр та хэд хоног зарцуулах, үүнээсээ хэд хоногийг нь аялалын замд өнгөрөөх харин хэдийг нь амарч өнгөрөөх гээд нэг бүрчлэн бичих нь зүйтэй. 

Жишээ нь:

Очих газар: Сэлэнгэ аймаг Хүдэр сум

Шалтгаан: Бүх төрлийн жимс, ургамал ургахаас гадна, жинхэнэ шигүү ойд очиж, ан амьтан харах боложмтойгоос гадна энэ миний эмээ өвөө эцэг өвгөдийн төрсөн нутаг.  Тиймээс эцэг өвгөдийнхөө хүй дарсан газарт очиж хөрвөөвөл гайхамшигтай их эрч хүч энерги олж авдаг юм.

Аялалын хугацаа: 10 хоног, үүнээс 4 хоног нь замд зарцуулагдана.

Төсөв: Унаа: ................., хүнс......................., уул овоонд өргөх өргөл ............. гэх мэт

Ингээд эзэгтэй таньд амжилт хүсье.  Та гаргасан гайхамшигт төлөвлөгөөгөө эцэст нь нөхөртөө үзүүлж санал сэтгэгдлийг нь сонсоорой. Магадгүй та энэ төлөвлөгөөгөө нөхөртэйгээ суугаад гаргаж ч болох юм шүү.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.