Кира Найтли хоол хийж сурч байна
"Карибын Тэнгисийн Дээрэмчид", "Хар Хун" зэрэг киногоороо Монголын үзэгчдэд танил болсон Английн жүжигчин, загвар өмсөгч Кира Найтли найз залуу Жэймс Райтонтой гэрлэх гэж байгаа бөгөөд тэрээр зөвхөн хуримын даашинз өмсөж үзэсгэлэнтэй харагдахыг хүссэнгүй. Найтли төгс гэрийн эзэгтэй байхын тулд амттай хоол хийдэг байхаар шийджээ.
Залуу хос үерхээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд эр хүний зүрх сэтгэлд хүрэх энэхүү ухаалаг аргыг Найтли илүүд үзжээ.
Жүжигчин бүсгүй маань хоол хийж сурахын тулд аль нэгэн тогоочийн курсийг биш харин өөрийн ээжийнхээ тусламжийг авах гэнэ.
“Би бага зэрэг хоол хийж чадна. Миний ээж хоолыг жинхэнэ утгаар нь амттай хийдэг. Намайг жаахан байхад манай гэрийн гал тогоо амтат хоолны үнэрээр үргэлж дүүрэн байдаг байсан. Одоо би тэр бүхнийг дахин эхлэхээр болоод байна. Надад одоо хэр нь ээжийн хийж өгдөг үхрийн махан карри үнэртэх шиг болдог” хэмээн Кира Найтли хэлжээ.
Ирээдүйтэй, залуу жүжүгчин бүсгүйд маань ээжийнх нь хоолны мастер сургалт хэрхэн хүрэх бол...харах л үлдлээ.






