МОНГОЛЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО

Урин хавар ирж байгаатай холбогдуулан их хотын бүсгүйчүүд, ээжүүд, эхнэртэй хайртай залуучууддаа зориулж, үндэсний үйлдвэрлэгч, экспорт импортлогч нартай хамтарсан гоо сайхан, бэлэн хувцас, ноос ноолуур, арьс шир, хүнс гээд хүний хэрэгцээтэй бүхнийг багтаасан ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА Мишээл экпо төвд энэ оны 04 сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.


 

Энэхүү үзэсгэлэн худалдааг Монголын Худалдаа Эрхлэгчдийн Бизнесийг Дэмжих Холбоо Мишээл Экспо Төв, Монголын үсчдын холбоо, WELLA салон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус үзэсгэлэн гурван өдрийн турш дэлхийн аврагад оролцсон үсчдийн үзүүлбэр, Мake Up үзүүлбэр, шилдэг гоо сайханчдын зөвөлгөө гээд сонирхолтой хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах юм байна.

Та бүхэн энэ хаврын бэлтгэлээ хангахаас гадна гоо сайхан, үс засалтын үнэгүй зөвлөгөө авч стиль имиджээ тодорхойлуулаад, хямдралтай худалдан авалт хийгээд сэтгэл хангалуун гараарай...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.