Диана гүнжийн дүрд жүжигчин Наоми Уоттс тоглож байна

jДиана гүнжийн дүрд хувирсан жүжигчин Наоми Уоттсийн анхны гэрэл зургууд гарч эхэллээ. 43 настай эмэгтэй жүжигчин Наоми Уоттсын тоглож буй ”Caught in Flight” буюу “Хайрын түүх” киноны зураг авалт ид дундаа үргэлжилж байна. Мэргэжлийн үсчид стилистүүд түүнийг Диана гүнжтэй ийм адилхан болгоно гэж хэн ч санаагүй юм. Уг кино нь Диана гүнжийн сүүлийн хоёр жилийн ээдрээт амьдралын түүхийг өгүүлэх юм байна. Түүний Пакистан гаралтай мэс засалч Хаснат Хантай хайр сэтгэлийн харьцаатай байсан болон продюсер Доди Аль-Файедтэй хэрхэн нэр холбогдож байсан үнэн түүхийг уг кинонд өгүүлэх юм байна. Уншигчиддаа сануулахад Диана гүнж 1997 онд цэл залуу 36 насандаа авто ослоор өөд болсон билээ. Наоми Уоттс Дина гүнжийн дүрийг бүтээхийн тулд гадаад төрх, алхаа гишгээ, үйл хөдөлгөөн болон үсний засалтаа өөрчилсөн төдийгүй түүний өвөрмөц харцыг өөртөө хэвшүүлэхийн тулд нэлээдгүй хичээллэсэн байна. Наоми Уоттс хэлэхдээ “Диана гүнж бол бид бүхний түүхийн нэгэн хэсэг юм. Тэрээр үнэхээрийн гайхамшигтай эмэгтэй бөгөөд маш сонирхолтой мөн эмгэнэлтэй амьдралыг туулсан. Анх кино зохиолыг уншаад нэг зүйл бодогдсон. Энэ нь маш сайн зохиол болсон хэдий ч надад энэ онцгой хүний дүрд тоглох нь айдастай санагдсан. Гэвч би энэхүү саналаас татгалзаж чадаагүй юм” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байна. Уоттс энэхүү дүрд тоглох бэлтгэл ажлыг хангахын тулд дүрийн судалгаа хийхээр Лондон руу нүүжээ. Диана гүнжийн очих дуртай байсан Harbour Club, Beauchamp Place гэх мэт газруудаар очиж үзсэн байна. Дашрамд дурдахад Наоми Уоттс “Хонх” “21 грамм” “Кинг Конг” “Ж Эдгар” зэрэг кинонуудаар олны танил болсон алдартай жүжигчин юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.