Найман сартай хүүгээ тэвэрсээр хил гарчээ

 

Сэлэнгэ аймагт одоогоос зургаан хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр  Н.Саранчимэг долоон хүний хамтаар гол гарч яваад мөс цөмөрч осолджээ.
Осол гарсны дараа аймгийн Онцгой байдлынхан болон хилийн цэрэг, цагдаагийн нэмэлт бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авсны дүнд найман сартай хүүгээ тэвэрч явсан Н.Саранчимэгээс бусдыг нь аварч чадсан бол ээж, хүү хоёрын сураг тасарч, өнөөдрийг хүртэл тэднийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.  Ээж, хүү хоёр ойролцоогоор зургаан цагийн дараа мөсөн дээр тэгнэн гол уруудаж явсаар Сэлэнгэ мөрнөөр дамжин ОХУ руу хил гарсан бололтой. Хамгийн сүүлд Сэлэнгэ мөрний ойролцоох хилийн цэргийн 0243-р ангийн манааны ахлагч ”Хүүг минь авраач, авраарай” хэмээн эмэгтэй хүн орилох дуу сонссон тухайгаа мэдэгдсэн байна. Үүний дараахан Тавтын заставын харуул мөн эмэгтэй хүний тусламж хүсэн орилохыг сонссон тул Сэлэнгэ аймгийн хилийн зурвасаас ОХУ-ын хил рүү нэвтэрч, Н.Саранчимэгийг хайх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Харамсалтай нь, ОХУ хилийн ойролцоо байнгын самналт хийсээр байгаа ч ээж, хүү хоёрын сураг гараагүй хэвээр байна. Гэхдээ хэн нэг нь тэднийг аварсан байгаасай гэсэн итгэл найдвар тээн эрлийг үргэлжлүүлж байгааг холбогдох албаныхан мэдээллэжээ.

 

 

 

Х. Эзлэн 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.