УИХ-д эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулна



УИХ энэ удаа есөн эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ удаагийн УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд хамтарч бүлэг байгуулахаар болжээ. Тэд эх, нялхас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.
 
Есөн эмэгтэйн тав нь АН-ын гишүүн бол, МАН, ИЗНН тус бүр нэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хоёр эмэгтэй гишүүнтэй юм. Тэд бүлэг байгуулж явцын дунд даргаа сонгох юм байна. 
 
 
Өнөөдөр л гэхэд Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Оюун, С.Одонтуяа, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг нар эмэгтэйчүүдийн ТББ-уудын төлөөлөлтэй  уулзалт хийлээ. Уулзалтад Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Иргэдэд туслах хүний эрхийн төв зэрэг байгуулагын 22 төлөөлөгч оролцжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.