Б.Намуунтуул ой тогтоолтын ДАШТ-нээс хоёр алтан медаль хүртлээ
Английн нийслэл Лондон хотноо болж буй
22 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
манай тамирчид одоогийн байдлаар таван медаль хүртлээ.


Бага насны ангилалд /12 нас/ Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоож алтан медалийн тавцанд зогслоо. Дунд насны ангилалд (17 нас) Б.Намуунтуул хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд хоёр алтан медаль хүртлээ.

Тэрбээр мөн тооны марафоны төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Харин 15 насны ангилалд Ц.Бат-Эрдэнэ хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр манай тамирчид багаараа эхний өдрийн байдлаар германы араас дэд байрт бичигдэж байгаа юм.

Дашрамд дурьдахад Б.Намуунтуул нь ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эвдсэн амжилтыг үзүүлсэн билээ. Тэрээр хоёртын тооллоор 360 оноотой байсан Энэтхэг охины амжилтыг 565 оноогоор, 15 минутын тооны марафон төрөлд 395 байсан оноог 580 болгон шинэчлэн тогтоолоо. Тэрээр ийнхүү дэлхий хэмжээнд Монгол хүний оюуны чадамжийг харуулж чадсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(122.254.119.101)
2013-12-02 21:39:12
edger humuustei ymar utsar holbogdoh bolomjtoi w esuul bairdhiliig n heled ogooch
0
0
0
Хариулах
man
(202.21.115.122)
2013-12-02 14:28:22
Mundag bna shuu Bayar hurgei
0
0
0
Хариулах







