Шүхрээ мартваа, хүүхнүүд ээ

Шинэ долоо хоног бороотой өдрөөр эхэллээ. Цаг агаарийн урьдчилсан мэдээгээр бороо өнөөдөржингөө орох төлөвтэй байна шүү, бүсгүйчүүдээ шүхрээ аваад гараарай. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 12 хэм байх нь ээ. Дулаахан бөгөөд дэгжин хувцасаа сонгоорой.

Ерөөсөө Монголын дөрвөн улирлын нэг зун байхаа болих нь ээ гэсэн цуу амнаас ам дамжсаар л. Нээрэн ч энэ жил зун болсонгүй, харин оронд нь “борооны улирал” гэж бий болох шиг. Хэдхэн жилийн өмнө Солонгос киноны романтик сцени дээр бороо гэнэт ороод л, бид “энэ яасан бэлэн бороо вэ” гэдэг байсан. Харин энэ бүхэн өнөөдөр Монголд иржээ. Ингээд хүүхнүүдээ, борооны улирал эхэлсэн тул өөртөө хамгийн их таалагддаг өнгийн шүхрээ аваад /хэрэв байхгүй бол заавал худалдаж аваарай/ их хотын амьдралд хөл нийлүүлэн алхаарай. Амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.