Монгол ихрүүдийн фото
2012-07-30
Монголын ихрүүдийн холбоог МУСТА Ч.Үржинбадам санаачлан байгуулснаар өдгөө 22 жилийг ардаа орхижээ. Хөгжилтэй, сонирхолтой, яг л үлгэрийн юм шиг ихэр хүмүүсийн талаар бид төдийлөн сайн мэдэхгүй. Харин өнөөдөр Монгол оронд 1000 гаруй ихэр байна. Тэд 5 дугаар сарын 1-ний өдрийг баяр болгон тэмдэглэж усны дусал шиг ах эгчийн хамт хүрэлцэн ирдэг. Ихрүүдийн баярт энгийн хүн очвол "гайхаж, цочиж, балмагдаад л" таарна даа гэж ихрүүд инээлдэж байсан. Үнэхээр л буй болсон цагаасаа хамт байж, нэг ижил зовлон, нэг ижил өвчинг хуваан эдлэж байж хүмүүн болсон ихэр заяа гэдэг ямар их азтай заяа билээ. Ингээд уншигч бүсгүйчүүддээ зориулан www.emegteichuud.mn цахим сэтгүүл Монголын ихрүүдийн фото зургийг хүргэж байна.












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







