Мэргэжлийн теннисчин Мартина Навратилова толгой цохиж байна

Оросын алдарт теннисчин Мария Шарапова Индиан-Уэллст болсон тэмцээнд түрүүлснээр 11 жилийн турш жил бүр ямар нэгэн тэмцээнд түрүүлсэн амжилтаараа теннисний түүхэнд зургаад бичигдэх болжээ. Тэрээр 2003 онд 16 настайдаа анх удаа Токио хотноо мэргэжлийн теннисний албан ёсны тэмцээнд түрүүлж байсан аж. Нийтдээ 11 жилийн турш ямар нэгэн тэмцээнд түрүүлсээр ирсэн бөгөөд Шарапова 28 тэмцээнд түрүүлжээ.

Харин хамгийн олон жил мэргэжлийн теннисний тэмцээнд дараалан түрүүлсэн амжилтаараа Мартина Навратилова толгой цохьдог юм байна.

Түүнчлэн Мартина Навратилова 1974-1994 онд буюу нийт 21 жилийн турш жил бүр ямар нэгэн тэмцээнд түрүүлсэн байдаг аж. Харин түүний дараагаар Крис Эверт 1971-1988 онд буюу 18 жил, Штеффи Граф 1986-1999 онд буюу 14 жилийн турш жил бүр ямар нэгэн тэмцээнд түрүүлсэн амжилтаараа бичигддэг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.