Түнхний мултралтай хүүхдийг үнэгүй эмчилнэ
2012-08-09
Энэ сарын 11-ний өдрийн бямба гаригаас эхлэн Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр түнхний мултралтай хүүхдийг үнэ төлбөргүй оношилж, эмчилгээ хийх гэж байна. Энэхүү эмчилгээ оношилгоог Япон улсын бариа заслын эмч нар явуулж байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд түнхний мултралтай 3-5 сартай нярай, үе мөчний буруу хөгжилтэй 1-10 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг, эмчилгээ хийх юм байна.
Түхний мултралыг аль болох эртхэн оношилж эмчлүүлвэл уг өвчин бүрэн эдгэрэх боломжтой юм. Тиймээс бүсгүйчүүдээ, танил эхчүүддээ энэхүү мэдээллийг дуулгаж оношилгоо, эмчилгээ явагдах тав хоногийн хугацаанд амжиж үйлчлүүлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







