Батсүмбэрийн асрамжийн газарт туслах өдөр 08 дугаар сарын 18
Маргааш буюу 08 дугаар сарын 18-ны өглөөний 07.00 цагт Төв аймагт байрлах Батсүмбэрийн асрамжийн газрын өндөр настнуудад туслах 200 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Сүхбаатарын талбайгаас хөдлөх гэж байна. Та бидэнтэй нэгдэн ганцхан өдрийг буяны үйлсэд зориулахыг хүсвэл, мөн тэдний амьдарч буй орон сууцны их засварт хандив өргөхийг хүсвэл маргааш өглөөнөөс өмнө бидэнтэй холбогдоно уу?
Хувь хүн 6500 төгрөгөөр бүртгүүлнэ. Энэ нь Батсүмбэр хүртэлх таны унааны зардал байх бөгөөд хүсвэл та өөрийн унаагаар явж болно. Харин уг аянд нэгдэж бидэнтэй хамтран ажиллах байгууллагууд 99280764 дугаарын утсаар холбогдох эсвэл Facebook page дэхь "Цоомоогийн хуудас"-аар зочилж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Төв аймгийн Батсүмбэр дэхь улсын асрамжийн газар нь 88 жилийн турш өндөр настнуудыг асарч, сувилах ажилыг гүйцэтгэж байна. Энд 100-аад өндөр настан асрамжинд байдаг ба эдгээр настануудaд жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгөх зорилгоор энэхүү аяныг зохиож байна. Түүнчлэн аав ээж, эмээ өвөөтэйгээ уулзаж чадахгүй байгаа хүмүүс байвал тэдний зардалыг бүрэн дааж уулзуулах зорилготой юм.
Энэ өдөр зохиогдох ажлууд: 
-Нээлтийн үйл ажиллагаа
-Ар гэрийнхэнтэй нь уулзуулах
-Ахмадуудад зориулсан тоглолт
-Нэг цэгийн үйлчилгээ /даралт үзэх, үс засах, бариа засал, шүд үзэх гэх мэт/
-Гаднах талбайн цэвэрлэгээ, тохижуулалт
-Хөдөлмөрийн өрөөний бүрэн засвар
-Байгууллагын доторх их цэвэрлэгээ
-Ногооны талбайн ажилд туслах
-Хоёр талын шатны ханыг будах чин сэтгэлийн үгс бичих
-Бэлэг өгөх үйл ажиллагаа
-Хаалтын үйл ажиллагаа
Бидэнтэй чин сэтгэлээр нэгдсэн хувь хүн, албан байгууллагууд дараах ажилуудаас өөрийн хүссэн үйлсэд нэгдэж болох юм. Ингээд мэдээж өчүүхэн ч болтугай сэтгэлийн баяр баясал, инээд хөөр хэрэгтэй байгаа өндөр настнуудад туслахын тулд маш олон байгууллагын хандив тусламж үлэмж их тус болох юм. Бидэнтэй нэгдээрэй.
Хандивын данс: Хаан банк 5017179222







