ҮСАХ-д

Үндэсний соёл амралтын хүрээлэн удахгүй болох шинэ жилийн баярыг угтан өнөөдрөөс эхлэн мөсөн хотхоноо нээж байна. Гадаа хэдий хүйтэн байгаа ч мөсөн хотхоноор зочилж, зургаа авахуулж, өөрсдийнхөө дурсамжийг бүтээцгээе. Мөсөөр Паркийн цайзыг мөн Мангаахайг жараахайтай нь хамт урласан.  Мөн олон сонирхолтой мөсөн бүтээл байгааг сануулъя. Үүнээс гадна Паркийн худалдааны танхимд амтат шоколадны үзэсгэлэн худалдаа гарч байгаа юм.

Харин шинэ жилийн орой буюу арванхоёрдугаар сарын 31-нд Паркт баярын сонирхолтой шоу болох гэнэ. Баярын дараа 2013 оны эхний өдөр ч мөн таны амралтад зориулсан өвөрмөц арга хэмжээ болох юм гэсэн. Сонирхуулахад, Парк өвлийн улиралд ч ажиллаж байгаа. Яг одоогоор Паркийн FEC буюу гэр бүлийн төв ажиллаж байна. Гэр бүлийн төв нь төрсөн өдрийн өрөө, Sport Pub, Food Court түргэн хоолны газар, Автомат тоглоом, зөөлөн тоглоом зэрэг үйлчилгээг явуулж байна. Тоглоомын тухайд өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн “Аймшгийн байшин” ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Б. Агиймаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.