Өө дарагчийг хэрхэн хэрэглэх вэ?
Бүсгүйчүүд бидний өдөр тутмын нүүр будалтад хэрэг болох зүйлсийг онцоллоо. Сэтгүүлийн хуудсанд бичигдсэн хэрнээ алгасаад өнгөрдөг энэхүү энгийн зөвлөгөөнүүд таны гоо сайханд хамгийн чухал хөрөнгө оруулалт болдог гэдгийг бүү мартаарай. Энэ удаад бид таньд зориулж хэрхэн нүүрний өө сэвийг далдалж болох, өө дарагчийг хэрхэн хэрэглэх алтан дүрмүүдийг танилцуулж байна.
-Тодруулагч харандаа нь уруулын будаг мэт хэлбэртэй, шахмал дэвсгэр өнгө шиг байдлаар байдаг. Толбо, өө сэв буюу үрчлээг ийм харандаагаар дарна. Харандааг захгүй өмсгөлтэй үед цээжний ил гарсан арьсанд бас хэрэглэнэ.
-Мэргэжлийн хүмүүс нүдний доорх хонхорхойг бийрээр бүрхэн буддаг. Энэ нь бүрхүүл тосыг сормуус хүртэл тараах боломж олгоно. Үүнийг өөрөөр хийхийг хүсвэл бийрэнд тосыг маш багаар авч зураас маягаар нүдний угийн талаас зах руу нь тараана.
-Инээхэд нугалаа үүсгэхгүйн тулд нүдний доор тосны үеийг зузаан тавьж болохгүй. Тос тавьсны дараа илбүүрээр арьсанд болгоомжтой шингээнэ.
-Өө дарагч нүүрний өнгийг өө сэвгүй болгож өгдөг. Чангаанзны өнгөт өө дарагч нүүрний бараан хэсгийг далдалж, ногоон туяатай нь улааныг саармагжуулж, хөх ягаан нь шинэхэн мэт болгодог. Өө дарагчийн дараа суурь тос тавина.
-Бүдэг гэгээ үүсгэхдээ: тансаг нарийн нүүр будалт нь нүүрний нэн жигд, бүдэг гэгээтэй өнгө шаарддаг. Уруул, нүдээ тод будсан үед тосон гялга нь нүүрийг тааламжгүй харагдуулдаг ба үүнийг зөвхөн пудр засаж чадна.
-Бэхжүүлэх: дэвсгэр өнгөний пудр тавьдаг дүрэм байдаг ба өдлөг илбүүрээр тарааж, пудр дэвсгэр өнгө хоёрыг хамтад нь өөр нэгэн төрлийн бүрхэвч болгодог. Тэр нь зөвхөн тааламжтай харагдуулаад зогсохгүй, дэвсгэр өнгөнөөс илүү тогтвортой байдлыг бий болгодог.
-Өнгө жигдлэх: хацрын энгэсэг хэтэрхий хурц өнгөтэй, шилжих зурвас нь тод байвал пудр тавих хэрэгтэй. Тэгвэл пудр элгэмсэг сайхан болгох, шилжих зурвас нь бүдэг болно. Ингэхдээ үрж тараалгүй өдөөрөө зөөлөн дарах юм уу цохих хэрэгтэй. Нүд будалтын үед ч мөн ийм ажил гүйцэтгэнэ. Хэрэв будалт огцом хурц юм уу будгууд бие биедээ нарийн уусаагүй бол нарийн уусаагүй бол нарийн бийрээр будалтын дээгүүр пудр түрхэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.




