Дэлхийг өөрчилж буй эмэгтэйчүүд

Элис Уолтон

Хөрөнгийн хэмжээ: 21,2 тэрбум

Нас: 62

Хөрөнгийн эх үүсвэр: өв залгамжлан авсан “Wall-Mart” сүлжээ дэлгүүр

Иргэншил: АНУ

62 настай Алис Уолтонбол 1962 онд Арканзаст анхны хямдралтай дэлгүүр нээж байсан Сэм Уолтоны хамгийн бага охин бөгөөд дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг юм.

1970 оноос хойш Wall Mart анх зах зээлд орж маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны дэлгүүр болж 5000 гаран дэлгүүрүүдийг эзэмших болжээ. Тэрээр Wall Mart компанийхаа ажилд оролцдоггүй бөгөөд Texas дахь мал аж ахуйн фермдээ морьд өсгөн үржүүлдэг.

Алис Уолтон нь компанийхаа 328 сая ширхэгээс илүү их хувьцааг эзэмшдэг юм. Тэрээр Америкийн урлагийн сор бүтээлүүдээс бүрдсэн маш том цуглуулгатай бөгөөд тэдгээр нь Арканкасын Бентонвиллед байдаг түүний “Crystal Bridges” хувийн музейд байдаг гэнэ.

 

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 21 дүгээрт ордог бол дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтын 85д жагсдаг байна. Өнгөрсөн онд “Wall-Mart”-ын хувьцаа 5 хувиар өсч, Элис 420 сая долларын ногдол ашиг хүртсэн байна. . Тэрээр нэг “дээшлээд л” авбал ямар их боломж тэр “дээр” байдгийг ухааруулсан хүн юм.


Чень Лихуа

Хятад улс ам.долларын тэрбумтны тоогоор дэлхийд нэгдvгээрт бичигдсэн нигүүлсэнгүй сэтгэлтэн хатагтай Чень Лихуа бол Хятадын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг.

Тэрээр хайр энэрэлээ бусадтай хуваалцдаг Хятадын энэрэнгүй сэтгэлтэн юм. Түүний үл хөдлөх хөрөнгийн компани болох “Фу Ва” олон улсын группийн амжилттай яваа нь Ченийн хүмүүсийг үнэн сэтгэлээсээ ойлгодог, боловсрол, соёл урлагийн төлөө өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваатай нь холбоотой.

1999 онд Чень Бээжин хотод "Хятадын улаан агар зандан мод" хэмээх музейгээ байгуулсан бөгөөд энэхүү музей нь агар зандан модон сийлбэрийн урлагийг хамгаалахад зориулан байгуулагджээ.

Эдүгээ 71 настай Чень нь бизнес хатагтай төдийгүй Хятад даяар өгөөмөр энэрэнгүй үйлсээрээ алдартай эмэгтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.