Эмэгтэй шатарчиддаа амжилт хүсье

Дэлхийн оюутны аварга шалгаруулах Шатрын тэмцээн Португаль улсын Гүэмараес хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох гэж байна. Хотын захиргаа, Португалийн оюутны спортын холбоо, Минхогийн их сургуулийн удирдлага дор зохион байгуулж буй уг тэмцээнд 20 орчим орны 100 гаруй тамирчин оролцох ажээ.

Уг тэмцээнд ОХУ-ын Москва хотын Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан ОУМ А.Энхтуул, Их засаг их сургуулийн оюутан, дэд мастер Б.Билэгжаргал, ҮБТДС-ийн оюутан, дэд мастер С.Сарантунгалаг, МУИС-ийн оюутан, дэд мастер Б.Ану нар эмэгтэйчүүдийн төрөлд оролцно.

Оюутны багийн шатарчид 2010 онд Швейцарийн Цюрих хотноо болж өнгөрсөн Оюутны ДАШТ-нд багаараа алтан медаль хүртэн, хувийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул аваргалж байсан билээ. МУИС-д суралцдаг тэдгээр оюутнууд Монгол Улсын 2012 оны оюутны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож энэ тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Баг тамирчдын дасгалжуулагчаар  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУ-ын мастер, Олон улсын шүүгч П.Жигжидсүрэн ажиллах бөгөөд тамирчид Хандгайт дахь амралтын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.