10 сая хүнийг уйлуулсан бичлэг



Тайландын үүрэн телефоны нэгэн оператор компани үзэгчдийн сэтгэлийн гүнд нэвтэрч, зүрхийг нь “хайлуулсан” сурталчилгаа хийжээ. “True Move H” компани өнгөрсөн долоо хоногт “YouTube” сайт дээр гурван минутын сурталчилгаа байршуулжээ. ОДоогоор тэр бичлэгийг 10 сая гаруй хүн орж үзээд байгаа аж.

Сурталчилгаа өвчтэй ээждээ өгөхөөр зах дээрээс эм хулгайлж байгаа жаал хүүгийн дүрсээр эхэлнэ. Гэвч хүү баригдаж, эмийн худалдаачинд зодуулж байхыг харсан эсрэг талын лангууны худалдагч хүүгийн өмнөөс эмийнх нь мөнгийг төлнө. Дараа нь үзэгдэл 30 жилийн дараах үйл явдлаар солигдоно. Өнөөх сайхан сэтгэлт худалдаачин сэхээнд нэвтэж байна. Түүний амь насыг аврахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй. Гэр бүлийнхэнд нь тийм хэмжээний мөнгө байсангүй. Гэтэл хамгийн эгзэгтэй агшинд түүний эмчилгээний мөнгө дансаар орж ирсэн байлаа. Худалдаачны нэгэн цагт тусалж байсан өнөөх эм хулгайлдаг жаал хүү эмч болсон байв. Ингээд бичлэг “Өгнө гэдэг бол хамгийн шилдэг харилцаа” гэсэн үгээр төгсдөг жээ.Дашрамд өгүүлэхэд коммент бичсэн мянга мянган хүн уг бичлэгийг үзэх явцдаа хэд хэдэн удаа нулимс унагасан талаараа дурдсан байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (103.11.192.34) 2013-10-11 14:10:21
Сайхан бичлэг байна Тэнхээтэй явахад тэмээгээр тусалсанаас Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг л энэ байна даа Манай ардын зүйр үг гайхалтай шүү