Бэлхүүсээ яаж чангалах вэ?
Эмэгтэй хүнийг хамгийн гоо сайхан харагдуулдаг биеийн нэг хэсэг бол бэлхүүс юм. Нарийн гуалиг туялзсан бэлхүүстэй бол хамгийн сайхан харагддаг. Энэ хэсэг амархан таргалж, харвин сууж туялзсан сайхан байдлаа алддаг тул байнга мөрдөх зарчим нь хоолны дэглэм барих, дасгал хийх явдал юм. Энэ удаад бид бүсгүйчүүддээ зоруилж бэлхүүс болон гэдэсний булчин чангалах дараах хэдэн дасгал зөвлөгөөг нийтлэж байна.
-Гараараа газар тулж өвдгөн дээрээ сөхөрч сууна. Баруун гараараа баруун хөлийн шагайнаас барьж, эрүүндээ аль болох ойртуулан татна. Зүүн хөлөөрөө мөн адил хийнэ.
-Гараа алдлан, хөлөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно. Тонгойж хоёр гарын хуруунуудыг баруун хөлний өлмийд хүргэнэ. Дараа нь зүүн хөлний өлмийд хүргэнэ. -Газар дээш харж хэвтээд хөлөө өвдгөөрөө нугална. Хоёр гараа толгой доороо тавьж, толгой мөрөө аажмаар өргөнө. Энэ үед амьсгаагаа гаргах бөгөөд буцаж доошлуулахдаа амьсгаагаа авна.

-Өвдгөн дээрээ сууж, хажуу тийшээ ганхах хөдөлгөөн хийнэ. Энгэхдээ гараа өргөсөн байна.
-Дээшээ харж хэвтээд гараа толгойны доор салаавчлан хийж хөлөө салгахгүй ташаагаараа дээш өргөж, буулгана. Мөн өргөсөн хэвээр ташаагаараа тойрог маягаар хөдлөнө.
-Хөлийн улыг ямар нэгэн зүлд тулан хэвтэнэ. Гараа сунган өндийж хөлийн хуруунд хүргэнэ.
-Тохойгоо тулж хагас хэвтэнэ. Хөлөө өргөж эхлээд баруун, дараа нь зүүн тийш болгоно. Мөн хөлөөрөө тойрог зурах хөдөлгөөн хийж болно.
-Хэвтээд хөлөө салаавчлан дугуй унах хөдөлгөөн хийж аажмаар хурдлана.
-Сөхөрч суугаад гараа ташаандаа авч, цээжээ баруун зүүн тийш нь эргүүлнэ.
-Дээшээ харж хэвтээд гараа толгойны ард салаавчлан байрлуулаад өндийн суугаад буцаж хэвтэнэ.
-Гэдрэгээ харж хэвтээд хөлөө нийлүүлэн гараа их биен доогуур тавина. Хоёр хөлөө өргөж 45 градусын өнцөг үүсгээд дараа нь цээж мөн өргөнө.






