Сэтгэл санаагаар “сонин юу байна” сонжоо


Бүсгүйчүүд та бүхэндээ зориулж амралтын өдрийн сонжоог хүргэж байна. Та доор дурдсан асуулт болгонд “хэзээ ч үгүй”, “байнга”, “хааяа”, “цөөн удаа” гэсэн дөрвөн хувилбарын нэгийг сонгон хариулаад оноогоо нэмээрэй.

1.Таны сэтгэлийг хөдөлгөх амархан уу?

2.Дургүй хүнтэйгээ уулзах шаардлага байсан ч зайлсхийхийг эрмэлздэг үү?

3.Нэг юм хийчихээд танилуудаасаа үнэлэлт авахыг хүсдэг үү?

4.Та өөрийнхөө үйлдэлд бодитой дүгнэлт өгөх чадвартай юу?

5.Та ганцаараа үлдэхээс айдаг уу?

6.Танд өөрийнхөө амьдралыг зохицуулж чадахгүй байна гэсэн сэтгэгдэл төрдөг үү?

7.Байнгын дарамтанд байх нь хүний муу шинж гэж та үздэг үү?

8.Хүмүүс хоорондоо ямар ч хэрүүл уруулгүй нөхөрсөг харьцаатай байх боломжтой гэж та боддог уу?

9.Тойрон буй орчноосоо тусгаарлагдмал байна гэсэн сэтгэгдэл төрдөг үү?

10.Та өөрийгөө голох, чамлах үе тохиолддог уу?

11.Та сэтгэлийн хямралод ордог уу?

12. Танд надад хэн ч яаж ч туслаж чадахгүй гэсэн сэтгэгдэл төрдөг үү?

14.Хүмүүстэй харьцахаас зайлсхийх бодол төрж байв уу?

15.Танд өөрөө өөрийгөө буруутгаж, түүнээс болж өөртөө уурлах тохиолдол гардаг уу?

Хариу:

Хэзээ ч үгүй – 1 оноо

Хааяа – 2 оноо

Цөөн удаа – 3 оноо

Байнга – 4 оноо

20 ба түүнээс бага оноо байвал та сэтгэлийн тэнцвэртэй хүн юм байна.

20-30 оноо. Та эрүүл бөгөөд өөрийн гэсэн байр суурьтай хүн. Гэвч уян хатан биш байж магадгүй.

30-45 оноо. Та өөрөө өөртөө итгэлгүйгээс болж санаагаа их зовоодог юм байна. Амьдралд арван хуруу тэгш хүн гэж байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч өөрийгөө бусдад сайнаар харуулахыг хичээ.

45-60 оноо. Та бүх юмыг хэтэрхий ор хүлээж авдаг юм байна. Та амьдралынхаа хэв маягаа дүгнээд өөрчлөх гээд үз. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.