Таньд “LBD”, жижиг хар даашинз бий юу?

Бүсгүйчүүд бидний шүүгээнд заавал байх ёстой хувцас бол “Little black dress” буюу “Жижиг хар даашинз”  юм.  Эмэгтэй хүн бүр өөртөө тохирсон хувцасаа өмсөж түүгээрээ гангарах дуртай.

Домогт дизайнер Coco Chanel энэхүү жижиг хар даашинзыг  1926 онд оршуулгын үйл ажиллагаанд зориулан хийжээ. Энэ нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн дунд шинэ сэргэг загвар болж түгсэн байдаг.  Хөнгөн нимгэн өмсөхөд хамгийн тохиромжтой энэ даашинз нь  1920-оод оны эмэгтэйчүүдийн нэг хэвийн уйтгартай урт даашинзнаас салахад тус болсон.  Ханцуйгүй өвдөгний дээгүүр урттай уг даашинз нь бүсгүйчүүдийг дур булаам харагдуулдаг.  Chanel-ийн жижиг хар даашинз нь эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд зайлшгүй байдаг, байх ёстой  зүйлийн нэг юм.  Уг даашинзийг бүсгүй та үдэшдэг, спорт, гоёл, өдөр тутам ямар ч үед аксессуасарын тусламжтайгаар гайхамшигтай өөрчлөн өмсөж болно.

Энэхүү ид шидтэй жижиг хар даашинз нь сонгогдон загварын бодит түүх юм. Ингээд дараах зурагнуудаас бага ч гэсэн санаа аваарай, бүсгүйчүүдээ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.