Хөхөвч буюу резинэн угж хортой юу?

Хүүхэд өсч томрох үе шат тутамд эцэг эхчүүд янз бүрийн туслах эд зүйлийг хэрэглэж эхэлдэг. Гэхдээ хөхөвчийн талаар эцэг, эхчүүд мөн л олон янзын үзэл бодолтой байдаг. Тэр байтугай эхийн хэвлийд байхдаа хүүхэд хуруугаа хөхдөг. Хөхөөр хооллох, гар дээр бүүвэйлэгдэх зэргийн нэгэн адил хөхөх гэдэг нь хүүхдийг тайвшруулагч хамгийн шалгарсан арга билээ. Тэр байтугай дутуу төрсөн хүүхдэд хөхөвч хөхүүлэхэд түргэн өсч бойждог. Энэ хиймэл хөхөвчинд үр ашигтай та байдаг ч заримдаа хэтэрхий буруу хэрэглэвэл хортой.

Хөхөвч хэдийд хортой вэ?

Хөхөөр хооллох эхний долоо хоногт. Хүүхэд дөнгөж хөхөө хөхөж сурч байхад түүний аманд эхийн хөхний товчноос өөр зүйл байх ёсгүй. Нярай хүүхдийн суралцах ёстой цорын ганц зүйл бол тэрээр эхийн хөхийг зөв хөхөж сурах ёстой. Хөхөвчийг хүүхэд эхийн хөхнөөс өөрөөр хөхдөг. Зарим нярай хүүхдүүд эхийнхээ хөхийг дөнгөж хөхөж сурч байх үедээ угж эсвэл хиймэл хөхөвчийг өгөхөд андуурч будилдаг. Хөхөвчний толгой маш нарийхан байдаг тул хүүхэд амаа том ангайх шаардлагагүй.

Ингэснээр гол төлөв хөхөө буруу амлаж хэвшихэд сургадаг бөгөөд эхийн хөхний товчинд өвчин орж, хөхөөр буруу хооллохын үндэс болдог. Зарим мэдрэмтгий хүүхдүүд ямар ч хөхөвчийг огт хөхөхгүй, хүлээж авдаггүй билээ. Мэдээж хэрэг амт, үнэр, хэмжээ зэргийг тэд тэр дор нь л мэдэрдэг. Гэтэл зарим нь хөхөвч хөхөж байгаад эхийн хөхийг хөхөхдөө ямарваа нэгэн цааргалах, дургүйцэх зүйл гаргадаггүй. Бидний танд өгөх зөвлөгөө бол нярай хүүхэд тань хөхөө зөв амлаж сураагүй байхад, мөн таны сүү хангалттай хэмжээгээр ялгарахгүй байгаа үед угж бүү өг. Хэрэв таны хөхний товч өвдөж, та ч ядарсан бол үгүй ядаж эрхий, эсвэл долоовор хуруугаа өгч болно.

Угж уу, хуруу юу?

Чухам угж, хуруу гэсэн хоёрхон зүйлийг уралдуулах тохиолдолд би лав хурууны төлөө саналаа өгөх болно. Түүнийг шөнө дунд эрж олоход амархан, газар унахгүй, амт нь ч дээр бас хүүхэд хөхөх эрэлт хэрэгцээндээ тохируулан хурууг дуртай зүг рүүгээ эргүүлж болно. Харин угж нь алга болж, цаг ямагт газар унадаг. Зарим хүмүүс хуруугаа хөхсөнөөр байнгын хэвшил болдог гэж үздэг. Бүх хүүхэд л нэг хэсэг хуруугаа хөхдөг. Гэхдээ том болоод энэ зуршлаа орхидог билээ.

Угж ямар үед ашигтай вэ?

Хэрэв угжийг ухаалгаар ажиглаж, байнгын хөхөх шаардлагатай хүүхэд хөхөх аваас угж нь хэрэгтэй зүйлд багтдаг. Хэрэв таны хүүхэд байнга хөхөх гэж хүсдэг бол резинэн угжийг хэрэглэж болно. Гэхдээ байнга хэрэглэж болохгүй.
Хэрэв хүүхэд сүүгээ уучихсан, тэгээд хуруугаа хөхөхдөө дургүйцээд байвал хөхөвч хэрэглэж болно.
Хөхөвч нь хүүхдэд хор болох гэхээсээ илүү томчуудын санааг зовоодог.

Хөхөвчийг хэрхэн зөв сонгож, зөв хэрэглэх вэ?

- юуны өмнө бат бөх материалаар хийгдсэн хөхөвчийг сонгож ав. Үүнээс гадна түүнийг аяга таваг угаагч машинд угааж болох эсэхийг олж мэд. Хэрхэн зөв угааж цэвэрлэх талаар зааварчилгаа ав.

- угжны үзүүрт агаар оруулагч нүх байгаа эсэхийг шалга. Том бөөрөнхий үзүүртэй угж бүү ав. Энэ нь эрчимтэй хөхөх үед сорогдон ордог.

- цаг ямагт нэг хэмжээ таарна гэж үгүй. Эхний хэдэн саруудад жижиг хэмжээний хөхөвч сонгож ав.

- хөхөвчийн үзүүр янз бүрийн хэлбэртэй байдаг. Гэвч хэлбэр оруулсан хөхөвчүүд нь хүүхдийн аманд эвтэйхэн таарахгүй байж магадгүй. Тиймээс янз бүрийн хэлбэртэйг туршиж үзээд хамгийн тохиромжтойг нь сонгож ав.

- хөхөвчинд уяа уяж хүүхдийн хүзүүнд зүүж огт болохгүй. Энэ нь хүүхэд өөрийгөө боох хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг. Ер нь бол хүүхдийн аманд ямарваа нэгэн зүйл байхад анхааралгүй ганцааранг үлдээж болохгүй.

- хөхөвчийн үзүүрт зөгийн бал зэрэг амттан түрхэж хүүхдийг татах гэсний хэрэггүй. Шүд нь ургаагүй байхад хүүхэд ийм амттан идэх нас нь болоогүй гэсэн үг. Харин шүд нь ургасан бол амттан шүд хорхойтуулах аюултай.

Ингээд эцсийн зөвлөгөе бол дөнгөж төрсөн нярайд зөвхөн эхийн хөх л тохирно. Хэрэв үнэхээр хөхөвч хэрэглэх хэрэгтэй бол зөвхөн тохируулан хэрэглээрэй ээжүүдээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
od (49.0.152.66) 2013-10-22 11:51:37
meddeg humuusees zubulguu awahgui ene medeelel chin yamarch utaggui blaa
240 (49.0.152.66) 2013-10-22 09:44:49
heleh ch muu ug alga
337 (49.0.152.66) 2013-10-22 09:43:10
Тэр байтугай дутуу төрсөн хүүхдэд хөхөвч хөхүүлэхэд түргэн өсч бойждог -gene chi huuhedee huhubcheer hoolloh u naad uuruu unshaad uzde
anhaar (49.0.152.66) 2013-10-22 09:38:12
sain bna u ug n huhubch gedeg emegtei hunii levchik buyu huhuvch gej heldeg ehleed naad ugee zuv bichij sur ishmeer yumaa huhuvch bish huhult buyu huhluur gej bich ene setguulch surguul tugssun u esvel kkkkkkkkkkkkkk