Шинэ дэлгүүрийн албан ёсны нээлтийн ажиллагааг 08 дугаар сарын 24 –ны өдөр зохион байгуулж хэрэглэгчиддээ бэлэг болгон Gobi by Saverio Palatella 2012 оны Намар, Өвлийн 100% ноолууран шинэ коллекцио танилцууллаа.
Европын хувцас загварын тавцанд нэр нь гарсан Италийн алдарт загвар зохион бүтээгч Саверио Палателлатай “Говь” ХК 2010 оноос эхлэн Gobi by Saverio Palatella шошготойгоор хувцас загварын хамтарсан “Born on the wind”, “ELEVATION” Tribute to Wild Nature гэх хоёр коллекцио гаргаж дэлхийн хувцас загварын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг өөрийн орны хэрэглэгчиддээ олгож хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Харин 3 дахь удаагийн шинэ коллекцио “NATURA GOING GREEN” буюу хүн байгалийн холбоог хөндсөн байдлаар байгаль дэлхийгээс хөндийрч байгаа хүн төрөлхтөн эргэн байгальдаа нэгдэж, байгалийн сайхан бүхнийг нь мэдрэх гэсэн утга санааг илэрхийлсэн байдлаар бүтээсэн байна. Шинэ коллекцийн өнгө будаг, хэв маягийг байгалийн тогтоц, онгон төрх байдлаас ургуулан гаргасан өвөрмөц шийдэлтэй ба загварлаг хээнцэр байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд зориулагдсан гэдгийг дуулгахад таатай байна. Шинэ коллекцийн загварууд Говь Үйлдвэрийн Дэргэдэх Төв дэлгүүр болон хотын төвийн шинэ дэлгүүрт худалдаалагдах юм.
Хотын төв хэсэгт байрлах Шинэ дэлгүүрийн хувьд хэрэглэгчиддээ худалдан авалт хийх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор үйлчилгээний уртасгасан цагийн хуваариар буюу өглөөний 10:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл 12 цагаар ажиллаж байна.
Gobi by Saverio Palatella FALL WINTER 2012/2013 шинэ коллекци худалдаанд гарлаа