”Miss Earth” 2015 тэмцээнээс алтан медаль хүртлээ
Австри улсын Вена хотноо "Эх дэлхийн мисс" тэмцээн үргэлжилсээр байна. Энэхүү тэмцээнд "Торго Модел" загварын агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. 95 орны миссүүд өрсөлдөж байгаа энэхүү тэмцээнд загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын даашинз шилдэг үдшийн даашинзаар шалгарсан. "Бүтээлч сэтгэлгээний төрөл"-д алт, "Богино даашинзын төрөл"-д хүрэл медаль хүртсэн билээ. Мөн олон нийтийн санал асуулгаар мисс А.Баярцэцэг гуравдугаар байранд бичигдсэн байсан бол энэ удаад шилдэг фото модель болсон байна.
Авьяаслаг миссийн төрөлд үндэсний этник бүжиг бүжиглэнгээ Монгол бичиг калиграфиар бичиж олны таашаалыг хүртэж шилдэг 12 оролцогчийн нэг болсон. Мөн "Цаг уурын өөрчлөлт" сэдвээр илтгэл тавьсан бөгөөд олон хүний анхаарлыг татсан энэхүү илтгэлээ ч тун амжилттай тавьсан байна.
Одоогийн байдлаар медалийн чансаагаараа 2-р байранд бичигдэж байгаа мисс А. Баярцэцэгтээ амжилт хүсье. Эцсийн шалгаруулалт тун удахгүй болох болно.

Фото мисс
Алт: Монгол
Мөнгө: Венесуэл
Хүрэл: Тайланд

Miss Friendship
GOLD: Guam
SILVER: DR Congo
BRONZE: Aruba

Miss Friendship
GOLD: Singapore
SILVER: Philippines
BRONZE: Belgium

MISS FRIENDSHIP
GOLD: Reunion Island
SILVER: Spain
BRONZE: Netherlands

Swimsuit competition winners
GOLD: Colombia
SILVER: Guatemala
BRONZE: Brazil
GOLD: Colombia
SILVER: Guatemala
BRONZE: Brazil
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Oyuna
(37.60.73.10)
2015-12-05 00:22:36
Mundag busguidee amjilt husiye Chamaig ene temtseenees zaaval neg yum duulgana gej mash ih itgen huleej baigaa shuu Urag*****
0
0
0
Хариулах







