Селена Гомес томчуудын эгнээнд нэгдэв


 

20 настай үзэсгэлэнт од, дуучин жүжигчин Селена Гомес өмнө нь аливаа арга хэмжээ хүлээн авалтуудад үнсгэлжингийн дүр төрхийг илэрхийлэм богино даашинзтай өхөөрдөм гарч ирдэг байсан бол Венецийн кино наадамд тэрээр яг л насанд хүрсэн бүсгүй шиг хувцасласан байсан нь олны анхаарлыг татсан юм. Atelier Versace-n гоёмсог урт даашинзаар хэрхэн гангарсныг та бүхэнд толилуулъя. 

Селена Гомез цээжээ ил гаргасан, гоёмсог хээтэй усан ягаан өнгийн урт даашинз өмсөж, үсээ хажуу тийш нь самнасан нь түүнийг дур булаам харагдуулж байжээ. Тэрбээр кино наадмын улаан хивсний ёлол дээр хөөрхөн инээмсэглэж, бардам алхаж буй нь ийнхүү гэрэл зурагчдын дуранд буусан байна. Мөн энэ үдшийн бас нэг гол дүр нь дуучин, жүжигчин Ванесса Хадженс байв. тэрээр уг ёслолын ажиллагаан дээр шал шүргэм урттай, алтлаг өнгийн нарийн зураасан чимэглэл бүхий саарал өнгийн тачаангуй даашинзаар гангарч, үсээ шуусан байсан нь “Афины охин тэнгэр”-ийг санагдуулам байсан аж. Залуу алдартан найзууд болох Селена Гомез, Ванесса Хадженс нар уг үдшийн ёслолын ажиллагааны улаан хивсэн дээгүүр хамтдаа алхсан бөгөөд тэр энэ үдшийн гол чимэг нь байсан байна

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
monkhzul (103.254.120.74) 2014-03-29 19:41:05
goe medeelel bna